БГД-ийн 20-р хороо ”Сүлжмэлийн урд автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу шалгахад 16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг 52 настай эмэгтэй “Т” нь хулгайлан авсан үйлдлийг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна. Хохирогч гар утсаа өвлийн хүрэмнийхээ халаасанд хийсэн байсан байна. Иймд иргэд гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.