Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд 6 метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт 3 ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас 1 хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас барсан байна. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын 5 метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Иймд цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.