Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 652 дуудлага ирснээс 515 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Ослын улмаас 15 хүн бэртсэний 7 нь хүүхэд байна. Мөн нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочид хариуцлага тооцсон байна. Тодруулбал,
- Аравдугаар сарын 26-нд 06.15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутагт "Nissan Advan" загварын автомашин хашаа мөргөж, жолооч нь амиа алджээ.
- 10.26-ны 20.10 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд "Sinotruck" загварын автомашин явган зорчигч 29 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.
- 10.27-ны 18.30 цагт Төв аймгийн Борнуур сумын дөрөвдүгээр багийн нутаг засмал замд "Toyota Prius" загварын автомашин онхолдож, зорчигч 61 настай эмэгтэй амиа алджээ.