Лхагва гарагт /2019.10.23/ Их Британийн Эссекс мужийн үйлдвэрлэлийн дүүрэгт хөргөгчтэй ачааны машинаас 39 хүнимй цогцос илрүүлсэн тухай Sky news мэдээлэв. Амиа алдсан хүмүүсийн 38 нь насанд хүрсэн хүн байсан бол нэг нь өсвөр насны хүүхэд байжээ. Мэдээнд дурдсанаар дээрх ачааны тэрэг энэ сарын 22-ны орой Бельгийн Зебрюгээс гарч, аравдугаар сарын 23-ны Лхагва гарагт Их Британийн Пурфлит боомтод ирсэн байна. Цагдаа нар ачааны машины жолооч, Умард Ирландын харьяат 25 настай Мо Робинсоныг баривчлан шалгаж эхэлсэн байна. Харин ачааны машин нь Болгар улсад бүртгэлтэй Ирланд эзэнтэй компанийн өмч болохыг тогтоосон байна. Хохирогчид Болгар улсын иргэд гэдэг нь “тун бага магадлалтай” талаар Болгарын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Эссекс тойргийн Цагдаагийн газрын төлөөлөгч Пиппа Миллсийн мэдээлснээр, цогцсуудыг хэн болохыг тогтооход урт хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ажээ. Европт ачааны машинд нас барсан хууль бус цагаачдын цогцос олдох тохиолдол өмнө нь гарч байжээ. 20014 оноос хойш Их Британид дөрвөн ч иймэрхүү тохиолдол гарч байж. Энэ удаа ч тэдгээр 39 нас барсан хүмүүсийг хууль бус цагаачид байсан гэх таамаг дэвшүүлж байгаа аж.