60 тэрбум төгрөгийн гэх хэрэгт холбогдоод буй НИТХ-ийн дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байгаа бөгөөд хэргийн шүүх хурал яг одоо Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар 16-20 жилийн ял төлөвлөж магадгүй юм байна.
82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.