Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны шөнө 00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Тэгвэл прокуророос түүнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хадгалсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 29-ний 14.00 цагаас болох юм.