Японы тэнгис дээгүүр зүүн хойш чиглэлтэй ойрын тусгал пуужин харвасан явдлыг тус улсын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалттай холбосон мэдэгдэл хийжээ. СBS телевизийн сувагт өгсөн ярилцлагаараа Помпео “БНАСАУ-ын эсрэг авч буй араг хэмжээнд өөрчлөлт ороогүй. Энэ бол тус улсын түүхэнд хамгийн чанга хориг арга хэмжээ болж байгаа.Магадгүй энэ нь өнөөдөр удирдагч дарамт үзүүлж байгаа байх. Пуужинг Ким Жон Уны ОХУ-д хийсэн айлчлалын дараа шууд харвасныг та нар харсан” гэж хэлжээ. Төрийн нарийн бичиг Вашингтон “боломжит хариу үйлдлийн талаар бодож байгаа” талаар мөн ярьжээ. “Бид дипломат бүхий л арга чаргыг ашиглахыг зорьж байгааг онцолмоор байна. Би хамт ажиллагсадтайгаа хэлэлцээр хийхийг үргэлжлүүлэн уриалсаар байгаа” гэж тэрээр мэдэгдсэн байна.