Монгол Улс ОХУ-ын Агаар, сансрын хүчний “Ил-76” нисэх онгоцоор Сирид хүмүүнлэгийн найман тонн тусламж хүргэжээ. Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн төлөөлөгч ийн мэдээлсэн байна. Тодруулбал, Сирийн иргэдэд зориулсан дулаан хувцас, хөнжил, хичээлийн хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийг нисэх хүчний Хмеймим баазад хүргэсэн гэнэ.
Сирид 2011 оноос хойш зэвсэгт мөргөлдөөн болж буй. Тус улс дахь “Исламын улс” бүлэглэлийг ялсныг 2017 оны сүүлчээр зарласан. Одоо юуны түрүүнд сөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар зохицуулах, Сирийг сэргээн босгох, дүрвэгсдийг буцаах ажил өрнөж байна.