Индонез улсын сонгуулийн комиссын 300 ажилтан нас барсан явдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байна. “CNN” агентлагийн мэдээллийн сайт Индонезийн сонгуулийн ажилтан нарын нас барсантай холбоотой тайланг нийтэлсэн байна. Тус тайланд бичсэнээр бол сонгуулийн комиссод нийт 6 сая орчим хүн ажилласан аж. Өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар тус комиссын 311 ажилтан нас барж 2 232 хүн өвджээ. “Бүр нийтийн сонгуулийн үеэр гарсан нас баралтын тоо биднийг гайхшралд хүргээд байна. Өмнө ажил хэргийн байдлаас болж нас барах явдал гарч байсан ч ийм их биш” гэж сонгуулийн комиссын тэргүүлэгч Эви Новида Гинтинг ярьжээ. Дөрөвдүгээр сарын 17-нд Индонез улсад ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгууль зэрэг явагдсан билээ. Хэдэн арван сая хүн саналаа өгсөн эл сонгууль дэлхийн хамгийн төвөгтэй, ачаалалтай сонгууль болсон юм. Ажлын ачаалал мөн халуун цаг агаарын нөхцөл нас баралтын гол шалтгаан болсон бололтой