Иракт байлдааны үүрэг гүйцэтгэж байсан Америкийн тэнгисийн хүчний тусгай ангийн командлагч Эдвард Галлагерыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган шүүх гэж байна. Шүүх хурал ирэх сарын 28-нд Сан-Диего дахь цэргийн баазад болох аж. Эдвард Галлагер өнгөрсөн оны ердүгээр сараас хойш тус бааз дээр хоригдож байгаа аж.Тэрээр 2017 онд Иракийн у Мосул хотыг Исламын Улс бүлэглэлээс чөлөөлөхөөр байлдаж байх үеэрээ олон тооны энгийн иргэдийн амь насыг бүрэлгэсэн бөгөөд удирдлагад нь байсан цэргүүд командлагчийнхаа үйлдлийн талаар дээд удирдлагадаа удаа дараа мэдээлж байжээ. Энгийн иргэдийг алуулахгүйн тулд цэргүүд нь командлагчийнхаа бууны дуран харааг гэмтээж, гал нээхээс нь өмнө хий буудаж хүмүүст анхааруулж байсан тухай шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна. Галлагер мөн Исламын Улс бүлэглэлийн гишүүн 15 настай олзлогдсон хүүг шархаа эмчлүүлж байхад нь хутгалж хөнөөгөөд дараа нь хүүгийн тасалсан толгойн барьж зургаа авхуулж байжээ. Уг гэмт хэргийг нуун дарагдуулсан зарим офицерууд түүнтэй хамт шийтгүүлэх гэж байгаа аж.