Дөрөвдүгээр сарын 13-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тохиолдсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- 1111 онд Ариун Ромын эзэнт гүрийн хаан ширээнд V Хенри суув.
- 1204 онд Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.
- 1613 онд Английн тэнгисийн цэргийн офицер Самуэль Арголл одоогийн Виржиниа мужийн уугуул омгийн гүнж Покахонтасыг барьцаалав.
- 1829 онд Английн парламент хэлэлцээд Ромын Католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.
- 1870 онд АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.
- 1873 онд АНУ-ын Луйзана мужийн Колфакс хотод бүгд найрамдахын цэргүүд хар арьст 60 хүнийг зүй бусаар хороов.
- 1843 онд АНУ-ын суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Вашингтон хотод Жефферсоны дурсгалын цогцолборыг босгожээ.
- 1964 онд Академийн наадмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
- 1987 онд Португал болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулж, Макаог 1999-нд Хятадын талд эгүүлэн өгөхөөр болжээ.
- 1997 онд Гольфийн Мастеруудын цувралд Америкийн гольфчин Тайгер Вүүдс түрүүлж, уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
- 2017 онд Афганистан улсын Нангархар сууринд АНУ-ын арми бөмбөг дэлбэлэв.