Өчигдөр Израйль улсын “Beresheet” хөлөг саран дээр газардах гэж байгаад осолджээ. Хөлгийн гол хөдөлгүүрт доголдол гарснаас бол сарны татах хүчийг сааруулж чадалгүй байсарр хөлөг гадаргуу дээр унасан гэж Израилийн сансар судлалын төв мэдэгджээ. “Beresheet” хөлөг нь саран дээр газардсан хамгийн жижигхэн хөлөг бөгөөд тойргоороо 1,5 метр мөн 600 кг жинтэй аж. Үүнээс гадна тус хөлөг дэлхийн хамгийн анхны хувийн мөнгөөр бүтсэн хөлөг аж. Хөлгийг хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Флоридагийн Канавералын хошуунаас SpaceX компанийн пуужинд тээвэрлэн хөөргөжээ.Хэрэв “Beresheet” хөлөг амжилттай газардсан бол Израиль улс Орос, Америк, Хятадын дараа саран дээр илчээ илгээсэн дөрөв дэхь улс болох байлаа. Израилийн хувьд түүхэн үйл явдлыг үзэхээр тус улсын Ерөнхий сайд Нетаньяху болон албаны бусад хүмүүс Сансар судлалын төв хүрэлцэн ирээд байжээ. Ерөнхий сайд “Эхний оролдлого бүтэлгүйтвэл хоёр дахь удаагаа үзээд алд. Хамтдаа дахин хичээе” гэж төслийн багийнханд урам зориг өгсөн байна. Израйль улсын сансар судлалын салбар өмнө нь мөн осол эндэгдэл гаргаж байсан түүхтэй. Тус улсын анхны сансрын нисгэгч Илан Рамон 2003 онд Space Shuttle Columbia хөлгийн сүйрлийн үед амиа алдсан бол 2016 онд Израйль улсын хиймэл дагуулыг тээж хөөрсөн SpaceX компанийн пуужин дэлбэрч байжээ. "Beresheel" хөлгийн хамгийн сүүлб дэлхий руу илгээсэн зураг