АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоог мөрдөн шалгасан явдал төрийн эргэлт хийх оролдого байсан гэж Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай “The Washington Post” мэдээллээ. “Энэ мөрдөн шалгах ажиллагаа хууль бусных байсан. Эхлэхдээ л буруу эхэлсэн. Энэ бол төрийн эргэлт хийх оролдлого байсан. Ерөнхийлөгчийн авч хаях гэсэн оролдлого байлаа. Харин бид ялсан” гэж Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна. Тус сонины тодруулснаар Трампын сонгуулийн компанийг ОХУ-тай холбоотой байж болзошгүй тухай тусгай прокурор Мюллерын тайланг Ерөнхий прокурор Уильям Барр долоо хоногийн дотор нийтэд ил болгох гэнэ. Америкийн төрийн тэргүүн Ерөнхий прокурор мөрдөн шалгах ажиллагааг юунаас болж явуулах болсныг тодруулна гэдэгт найдаж байгаагаа онцолжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Мюллерын мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд сонгуульд Дональд Трампын дэмжсэн Оросын ямар нэгэн оролцоог олж тогтоогоогүй юм.