280 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан Агуу I Константин төржээ.
380 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний сүүлчийн хаан Агуу I Феодисийн зарлигаар христийн шашныг төрийн шашин болгожээ.
425 оны энэ өдөр Константинопольд дэлхийн анхны дээд сургуулуудийн нэг нээгджээ.
1598 оны энэ өдөр Оросын хаанд Борис Годунов өргөмжлөгджээ.
1617оны энэ өдөр Столбовын энхийн гэрээ байгуулагдаг Орос-Шведыийн хооронд дэгдсэн дайн эцэс болжээ.
1670 оны энэ өдөр Австриас еврей үндэстнүүдийг хөөн гаргаж эхэлжээ.
1693 оны энэ өдөр Лондон хотод хамгийн анхны эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл (The Ladies’ Mercury) гарчээ.
1813 оны энэ өдөр Орос болон Прусс улс Наполеоны эсрэг Калишийн хамтын гэрээ байгуулжээ.
1814 оны энэ өдөр Вена хотноо Бетховены наймдугаар симфони анх тоглогджээ.
1844 оны энэ өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улс тусгаар тогтножээ.
1854 оны энэ өдөр Франц болон Англи улс Орост Дунайн вант улсаас цэргээ гаргахыг тулган шаарджээ.
1897 оны энэ өдөр сахар орлуулагч сахариныг гаргаж авчээ.
1900 оны энэ өдөр Германы хөл бөмбөгийн “Бавария Мюнхен” баг байгуулагджээ.
1932 оны энэ өдөр Английн физикч Жеймс Чедвик нейтроныг нээжээ.
1932 оны энэ өдөр Холливудын од Элизабет Тейлор төржээ.
1933 оны энэ өдөр Голландын коммунист Маринус ван дер Любб Германы рейхстагыг галдан шатаажээ.
1942 оны энэ өдөр Английн радио инженер Жзймс Хей нарны хэт ягаан туяаг олж тогтоожээ.
1964 оны энэ өдөр энгийн зорчигчдод зориулсан анхны усанд шумбагч аппарат ажиллаж эхэлжээ.
1989 оны энэ өдөр Венесуэлийн нийслэл Каракас хотод засгийн газрын шинэчлэлийг эсэргүүцэн үймээн самуун гарч эхэлжээ.
2004 оны энэ өдөр Токио хотын тойргийн шүүх “Аум Синрикё" шашны бүлэглэлийн толгойлогч Сёко Асахаред цаазын ял оноожээ.
2010 оны энэ өдөр Чилид хүчтэй газар хөдлөлт болж 800 гаруй хүн амь үрэгджээ.