Хоёрдугаар сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдал өрнөснийг тоймлон сонирхуулъя.
- 1303 онд Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн дэгдэв.
- 1582 онд Ромын пап XIII Григорийн он тооллын нэгдсэн хүснэгт боловсруулж, Григорийн он тоолол бий болжээ.
- 1826 онд Яндабогийн гэрээ байгуулагдаж Англи-Бирмийн хооронд өрнөсөн анхдугаар дайн эцэс болжээ.
- 1848 онд Францын хаан Луй-Филлипп хаан ширээнээсээ буух шийдвэр гаргав.
- 1854 онд шуудангийн анхны марк, тэмдэг хэвлэгджээ.
- 1863 онд Аризона муж АНУ-ын газар нутаг болов.
- 1868 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексоныг АНУ-ын төлөөлөгчдийн танхим албан тушаалаасаа огцрох шийд гаргав. Гэсэн ч Сенатын танхим дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм.
- 1920 онд Германы Нацист нам байгуулагджээ.
- 1945 онд Египетийн Ерөнхий сайд Ахмад Махир Паша парламентад үг хэлсний дараа гарч явахдаа буудуулж, амиа алдав.
- 1980 онд Лейк Пласидийн өвлийн олимпод хүчирхэг ЗХУ-г ялсан АНУ-ын хоккейн шигшээ баг аваргын төлөө Финландын шигшээтэй тоглож, 4-2 онооны харьцаагаар хожиж, Олимпийн аварга болов.
- 1989 онд "Сатаны эсрэг" зохиолыг бичсэнийх нь төлөө зохиолч, сэтгүүлч Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллараар үнэлэв.
- 2007 онд Хойд Солонгосын нөхцөл байдлыг тандан судлах, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хиймэл дагуулыг анх удаагаа хөөргөв.
- 2008 онд Кубын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав. Ингэснээр түүний 32 жилийн засаглал нуран унажээ. Энэ үйл явдлаас гурван жилийн дараа Коммунист намын даргын албан тушаалаасаа татгалзсан билээ.
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:
- 1938 онд Спортын алдарт "Nike" компанийг үүсгэн байгуулагч Фил Найт,
- 1940 онд Шотландын домогт хөлбөмбөгч Денис Лоу,
- 1955 онд алдарт "Apple", Хүүхэлдэйн киноны "Pixar" студийг үүсгэн байгуулагч Стив Жобс,
- 1955 онд авто уралдааны ноён оргил "Формула 1" уралдааны дөрвөн удаагийн аварга Францын нисгэгч Алейн Прост,
- 1967 онд Нобелийн шагналт Австралийн физикч Брайн Шмидт нар мэндэлжээ.