1495 оны энэ өдөр Францын хаан VIII Карл Италийн Неаполь хотыг тулалдаангүй буулган авчээ.
1512 оны энэ өдөр Флоренцыг далайчин Америго Веспуччи нас баржээ. Түүний нэрээр Америк тивийг нэрлэсэн аж.
1632 оны энэ өдөр Галилео Галилей “Дэлхий ертөнцийн хоёр чухал систем буюу Птомолеев болон Коперникийн тухай харилцан ярилцаа” нэртэй хамгийн том бүтээлээ нийтэлжээ.
1732 оны энэ өдөр АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон төржээ.
1744 оны энэ өдөр Австрийн хаан ширээний төлөө нэг талаас Англи нөгөө талаас Франц, Испани улс Тулоны дэргэдэх тулалдаанаа эхлүүлжээ.
1797 оны энэ өдөр хүн Германы гүн, нэр нь дэлхий даяар алдаршсан Карл Фридрих Иероним фон Мюнхаузен нас баржээ.
1786 оны энэ өдөр Оросын хатан хаан II Екатерина өөрт нь хандсан бичигт гарын үсгээ зурахдаа урьдын адил боол гэж бус үнэнч албат гэж бичиж байхыг тушаажээ.
1788 оны энэ өдөр Германы гүн ухаантан, ирационалзмын анхны төлөөлөгчдийн нэг Артур Шопенгауэр төржээ.
1810 оны энэ өдөр Польшийн хөгжмийн зохиолч Фредерик Шопен төржээ.
1819 оны энэ өдөр Испани улс Флоридыг АНУ-д 5,0 сая доллараар заржээ.
1848 оны энэ өдөр Францад хөрөнгөтний ардчилсан хувьсгал ялж, түр хаант засгийг түлхэн унагаажээ.
1857 оны энэ өдөр Германы физикч Генрих Герц төржээ.
1913 оны энэ өдөр Мексикийн хувьсгалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Франсиско Мадеро алуулжээ.
1921 оны энэ өдөр ЗХУ-д Улсын төлөвлөгөөний газар байгуулагджээ.
1945 оны энэ өдөр Уругвай улс Герман болон Японд зарлажээ.
1946 оны энэ өдөр Украины эрдэмтэн, Нобелийн шагналт Зельман Васкман стрептомицин антибиотикийн гарган авжээ.
1958 оны энэ өдөр Их Британи улс өөрийн нутаг дэвсгэрт Амермкийн цөмийн зэвсгийг байрлуулахыг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээ.
1979 оны энэ өдөр Сент-Люси тусгаар тогтнолоо олж авчээ.
1980 оны энэ өдөр Кабулд байлдааны бэлэн байдалд оржээ.
1993 оны энэ өдөр Азербайжаны Глянж мужид зэвсэгт хүчний офицерСурат Гусейнов төр засгийнхаа эсрэг бослого зохион байгуулжээ.
2000 оны энэ өдөр Украинд цаазын ялыг халжээ.