МЭӨ 1 мянган оны энэ өдөр Урарту улс (одоогийн Армян, Туркийн зүүн хэсэг, Ираны баруун умард хэсэг, Азербайжан улсын нутаг дэвсгэрийн хамарсан эртний улс байжээ) байгуулагджээ.
МЭӨ 570 оны энэ өдөр түүхэн судруудад шатрын тухай дурдагджээ.
1613 оны энэ өдөр Оросын хаан ширээнд Романовынхны удам сууж улс төрийн ороо бусгаа үе дуусжээ.
1784 оны энэ өдөр Ахтиар нэртэй байсан боомт Оросын мэдэлд орсноор “Севастополь”хэмээгдэх болжээ.
1804 оны энэ өдөр уурын галт тэргийг анх удаа туршжээ.
1808 оны энэ өдөр Орос улс Наполеонтай Тильзитийн гэрээ хийсний дагуу Шведийн бүрэлдэхүүн байсан Финляндыг эзэлжээ.
1811 оны энэ өдөр Английн химч Гемфри Дэви хлорын хийг нээжээ.
1842 оны энэ өдөр оедлын машин бүтээгджээ.
1858 оны энэ өдөр Америкийн инженер Эдвин Холмс анхын цахилгаан хамгаалалтын системыг бий болгожээ.
1848 оны энэ өдөр Карл Маркс, Фридрих Энгельс нар “Коммунист намын тунхаг” зохиолоо нийтлэжээ.
1916 оны энэ өдөр Германы арми Вердены давшилтаа эхлүүлжээ.
1918 оны энэ өдөр Английн цэргүүд Палестины Иерихоныг эзэлжээ.
1935 оны энэ өдөр I Москвагийн олон улсын кино наадам нээгджээ.
1940 оны энэ өдөр Дэлхийн II дайны үед хүмүүсийг бөөнөөр нь хорьж үй олноор нь хөнөөж байсан аймшигт Освенцум баригдаж эхэлжээ.
1953 оны энэ өдөр Америкийн эрдэмтэд Жеймс Уотсон, Френсис Крик нар анх хүний ДНХ-ийн бүтцийн дүрсэлсэн давхар спиралин загварыг санал болгожээ.
1973 оны энэ өдөр Израилийн агаарын хүчний сөнөөгч онгоц Синайн хойгийн дээгүүр нисэж байсан Ливийн иргэний агаарын Boeing 727 онгоцыг сөнөөжээ. 188 энгийн зорчигч нас баржээ.
1973 оны энэ өдөр Лаосын иргэний дайн Вьетьяны энхийн гэрээгээр дуусгавар болжээ.
2000 оны энэ өдөр ЮНЕСКО-ийн 30 дугаар их хурлаар энэ өдрийг төрөлх хэлний өдөр болгожээ.
2008 оны энэ өдөр сар бүтэн хиртжээ.