399 оны энэ өдөр Афины ардчилал гүн ухаантан Сократыг хотын бурханд залбираагүй хэмээн буруутган алах ял оноожээ.
1564 оны энэ өдөр агуу эрдэмтэн Галилео Галилей төржээ.
1565 оны энэ өдөр Догшин Иван хаан ширээндээ эргэн заларч улс төрийн шинэ бодлого явуулах болсноо зарлажээ.
1689 оны энэ өдөр Ромын эзэнт гүрэн Франц улсад дайн зарлажээ.
1763 оны энэ өдөр Саксоний ангийн шилтгээнд Прусс, Австри, Саксони гурав энхийн гэрээ байгуулж долоон жилийн дайныг дуусгажээ.
1848 оны энэ өдөр Лондон хотод Карл Маркс, Фридрих Энгельс нарын “Коммунист намын тунхаг” хэвлэгдэн гарчээ.
1857 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Михаил Иванович Глинка нас баржээ.
1878 оны энэ өдөр Их Британийн усан цэргийн хүч Турк улсыг Оростой явуулж буй дайнд сүйрэхээс урьдчилан сэргийлэхээр Константинопольд буужээ.
1920 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лиги Турк улсын зэвсэгт хүчинтэй байхыг хориглосон тогтоол гаргажээ.
1922 оны энэ өдөр Гаагад анхны Олон улсын шүүх хурал болжээ.
1932 оны энэ өдөр Лейк-Плейсидэд III Өвлийн олимпын наадам өндөрлөжээ..
1933 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтын амь насанд халдах гэж оролджээ.
1943 оны энэ өдөр СС-ийн генерал Пауль Хауссер Гитлерын тушаалыг зөрчин, өөрийн командалдаг танкын хороогоо Харьков хотоос үүлгэн шилжүүлжээ.
1947 г.оны энэ өдөр хуучин ЗХУ-ын иргэдийг гадаадын хүмүүстэй гэрлэхийг хориглосон гэсэн Засгийн газрын тусгай тогтоол гарчээ.
1976 оны энэ өдөр Инсбрукт XII Өвлийн олимпын наадам өндөрлөжээ.
1989 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Афганистанаас бүрэн гарч дуусжээ.
1994 оны энэ өдөр 50 гаруй хүний аминд хүрсэн аймшигт алуурчин Андрей Чикатилог цаазаар авчээ.
2013 оны энэ өдөр Уралд “Челябинсийн” солир унажээ. Түүний дэлбэрэлт 4000 тротилтай тэнцсэн аж.