Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Их 20-ийн уулзалт 11 сарын 30-с 12 сарын 1-ний хооронд болж өнгөрлөө. Уулзалтын үр дүнд гишүүн орнуудын тэргүүн нар хамтын тунхаг бичгт гарын үсэг зуржээ. 31 бүлэгтэй уг баримтанд гишүүн орнууд Дэлхийн худалдааны байгууллагыг өрчлөн шинэчлэх шаардлагтайг, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхэд улс төрийн бүх аргыг ашиглах үүрэгтэйг, дүрвэгсэдийг бий болгож буй шалтгааныг хамтыг хүчээр арилган, тэдэнд хүмүүнлэгийн тусламжийг ижил олгож байх зэрэг зүйлүүд дээр санал нэгдэн баталжээ. Мөн гишүүн орнууд дэлхийн цаг уурын тухай Парисын тохиролцоонд үүрэг амлалт хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Уг уулзалтын талаар судлаач, шинжээчид “Олон улсын Их 20 мэтийн том талбарт гаргасан хамтын мэдэгдлүүд ач холболбогдол багатай байдаг. Гишүүн орнууд хий дэмий цуглараагүй гэдгээ нотлохын тулд ямар нэгэн хамтарсан мэдэгдэл, тунхаг гаргах хэрэгтэй болдог. Харин олон улсын байдал болон улс гүрнүүдийн хооронды цаашдын харилцааг хоёр талын уулзалтууд илүү тодорхойлж байлаа” гэж ярьж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кёрчийн булангийн хямралаас болж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзна, уулзахгүй гэж хэдэн удаа шийдвэрээ өөрчилсний дараа Аргентин руу нисэж байх замдаа эцсийн шийдвэрээ гарган төлөвлөсөн уулзалтаа цуцалж байгааг Цагаан ордон албан ёсоор мэдэгдсэн аж. Гэхдээ хоёр орны тэргүүн нар хүндэтгэлийн зоогны үеэр гар барин хэдэн үг солилцож амжсынг Цагаан Ордон баталсан байна. Уг уулзалтын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин “Хар далайн бүсд болсон үйл явдлын талаар би АНУ-ын Ерөнхийлөгчийн асуултанд хоёр өгүүлбэрээр хариулсан. Эл асуудалд бид өөр өөрийн байр суурьтай байсан. Хэн хэн маань өөрсдийн бодолтойгоо үлдсэн” гэж дүгнэжээ.
Харин Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч агсан эцэг Жорж Бушийг таалал төгссөнтэй холбогдуулан гэр бүлд нь эмгэнэл илэрхийлэхээр нутаг руугаа яаралтай буцсан бөгөөд дээрх уулзалтын төдийгүй Их 20-ийн уг чуулганы талаар ч албан ёсны хэвлэлийн хурлаа хийгээгүй байна. Үүнийг судлаачид АНУ-ын Ерөнхийлөгчийг гашуудлын ажил явдлаас ганда зарим асуултанд хариу өгөхөөс зайлсхийсэн хэмээн үзэж байна. Кёрчийн буланд гарсан үйл явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Францад болон ХБНГУ-ын тэргүүн нарт хоёр талын уулзалтаараа “маш тодорхой тайлбарлан ойлгуулсны үр дүнд Европын орнууд Оросын талын байр суурьтай танилцлаа” гэж тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавров телевизийн ярилцлагандаа онцолжээ. Мөн ОХУ болон Япон Улсын хоёр талын уулзалтаар хэдэн арван жил яригдаж байгаа Курилын асуудалыг энхийн аргаар шийдэх шинэ механизмыг В.Путин, Синзо Абэ нар тохиролцон хоёр талаас тусгай төлөөлөгчдийг томилохоор тохиролцжээ.
Үүнээс гадна АНУ болон БНХАУ-ын хоёр талын уулзалт дэлхийн хэвлэл мэдээлийнхны анхаарлыг ихээр татжээ. Дээрх хоёр улс 90 хоногийн дотор худалдааны шинэ гэрээг байгуулахад хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ. Цагаан Ордны хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх оны нэгдүгээр сараас 200,0 сая долларын бараанд ноогдуулах татварыг 10% хувиас 20% хуртэл өсгөхгүй байхаар болжээ. БНХАУ-ын зүгээс хоёр орны худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах үүднээс Америкаас хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг авахаар” болсон аж. Үүнээс гадна хоёр улсын тэргүүн нар Тайваны асуудлыг хөндөж ярьсан бөгөөд Америкийн тал “Нэг Хятад” бодлогыг цаашид ч дэмжихээ илэрхийлсэн талаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдээлжээ.
Ийнхүү Их 20-ийн дээд хэмжээний чуулганыг гэхээсээ илүү хоёр талын уулзалтууд бүхний анхаарлыг татсан аж. Гэхдээ чуулганаас гаргасан хамтын тунхаг бичиг хэдий ерөнхий шиж чанарыг агуулсан баримт болсон ч Их 20-ийн гишүүн орнуудын хооронд олон янзын салбарт гарч байгаа зөрчлийг тооцож үзэх юм бол чухал ололт боллоо хэмээн судлаачид дүгнэж байна.