Alibaba компанийг үндэслэгч, Хятадын хамгийн баян хүн Жек Ма Коммунист намд гишүүнээр элсчээ. “Женьминь Жибао” хэмээх сонин намд элссэн нөлөө бүхий 100 эрхмийн нэрийг нийтлэхэд тэдний дотор Жек Магийн нэр байгааг Ройтерс ангентлаг олж илрүүлжээ.
Гэхдээ намд хэзээ элссэнийг нь тодотгоогүй байна. Улсын хөгжил цэцэглэлтэд гарамгай хувь нэмэр оруулж, электрон төлбөрийн системийг боловсрангуй болгосон хувь нэмрийг нь Хятадын Засгийн газар өндөр үнэлж “Цянсу нутагт социализмыг бүтээн байгуулах гарамгай үйлийг бүтээгч” хэмээх цолыг хүртээжээ.
Alibaba компанийн мэдэгдснээр улс төрийн намд харьяалагдах нь компанийн нэрийн өмнөөс аливаа шийдвэр гаргахад Жек Мад нөлөөлдөггүй гэжээ. Жек Магийн хөрөнгийн хэмжээг Forbes сэтгүүл 39.6 тэрбум доллароор үнэлсэн.
Коммунист намд гишүүнчлэлтэй нөлөө бүхий хүмүүсийн дотор түүнээс гадна Tencent хөрөнгө оруулалтын компанийн эзэн Пони Ма, Baidu компанийг үндэслэгч Робин Ли нар байгаа гэнэ.