80, 90-ээд оны НБА-гийн багууд өндөр тоглогчдын араас хөөцөлддөг хоббитэй байв. Тийм хүнтэй байхад амжилт олно гэж үздэг байсан хэрэг л дээ. Гэтэл энэ үзэл буруу болох нь шинэ зуунд батлагдсанаар клубууд бахим биет сагсчдад найдвар тавих болсон. Ингээд НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр арван сагсан бөмбөгчийг танилцуулж байна.
10. Прист Лодердейл
Өндөр: 224 см
Жин: 147 кг
Иргэншил: АНУ, Болгар
Баг: «Атланта» (1996-1997), «Денвер» (1997-1998)
НБА-д хийсэн тоглолт: 74
Статистик: 3,4 оноо, 1,9 самбар, 0,4 дамжуулалт, 0,4 блок
Түүнийг санадаг хүн бараг байдаггүй. Лодердейл өөрөө ч НБА-д өнгөрүүлсэн үеэ дурсах дургүй. Тэрбээр нэрээ НБА-гийн драфтад тавихаас өмнө Грект тоглож байв. Тэндхийн хөгжөөн дэмжигчид түүнд хайртай гэж жигтэйхэн. НБА-гийн “Атланта” клуб түүнийг драфтын №28-аар авсан боловч эхний улиралд дундажаар таван минутаас илүү тоглуулсангүй. Олигтой тоглохгүйг нь мэдүүтээ “Денвер”-т солилцоогоор явуулахад Прист тэнд 39 тоглолт хйигээд АНУ дахь замналаа дуусгасан. Европ руу явахыг ихэд хүсч байсан тул сонирхолдоо хөтлөгдөн Болгарын лигт очив. Тэнд таван улирал тоглоод БНХАУ руу явсан ч хоёрдугаар лигт тоглотлоо уруудсан байна. 2010 онд Болгарын “Левски”-тай гэрээ байгуулсанаар тус орны иргэншилтэй болжээ.
9. Ральф Сэмпсон
Өндөр: 224 см
Жин: 107 кг
Иргэншил: АНУ
Баг: «Хьюстон» (1983-1987), «Голден Стэйт» (1987-1989), «Сакраменто» (1989-1991), «Вашингтон» (1991-1992)
НБА-д хийсэн тоглолт: 456
Статистик: 15,4 оноо, 8,8 самбар, 2,3 дамжуулалт, 0,9 бөмбөг таслалт, 1,6 блок
Тэрбээр оюутны сагсан бөмбөгт бөмбөг тэсэлсэн. “Виржинийн их сургуулийн багт тоглож байхдаа Жеймс Нейсмитийн нэрэмжит оны шилдэг тоглогчийн шагналыг гурвантаа хүртэн “Хоёр дарь Чемберлин”, “Билл Расселийг залгамжлагч” хэмээн алдаршсан юм. Тиймээс “Хьюстон”-ы удирдлага НБА-гийн 1983 оны драфтын №1-ээр түүнийг сонгожээ. Ийм их хүндлэлийг Сэмпсон оны шилдэг шинэ тоглогчийн шагнал, тоглолтод дунджаар 20 оноо авсан үзүүлэлт, Бүх оддын тоглолтын оролцогч болсон амжилтаараа хариулсан байна. Хачирхалтай нь, ийм тоглогчтой “Рокитс” улирлын баян ходоодын нэг болж драфтын нэгдүгээр байраас сонголт хийх эрхийг дахиад авав. Тэдний сонгосон хүн нь Хаким Олажьюон юм. Аварга биет хоёр эрийг нэг талбайд яаж багтаах юм бол хэмээн олон нийт эргэлзэж байтал Сэмпсон төвийн тоглогчийн үүргийг Хакимд үлдээж, өөрөө хүнд довтлогчийн байрлалд шилжлээ. Энэ өөрчлөлт гайхалтай сайн үр дүн өгсөнөөр “Хьюстон” плей-оффын шувтаргад шалгарсан. Гэтэл Ральф дараа жилээс гэмтэл авах боллоо. Бараг зүгээр шахуу байдлаас гэмтчихээд байх болсон бөгөөд эмчилгээнд олон сар зориулах болжээ. Түүний үе өнгөрч байгааг ойлгосон “Хьюстон”-ы удирлага тоглогчоо “Голден Стейт” рүү явуулахад Сэмпсон тэнд дөрвөн жилийг үр дүнгүй өнгөрөөж, улмаар “Сакраменто”, “Вашингтон”-оор хэрэн тэнэсээр спортоо орхижээ.
8. Рик Смитс
Өндөр: 224 см
Жин: 113 кг
Иргэншил: Голланд
Баг: «Индиана» (1988-2000)
НБА-д хийсэн тоглолт: 867
Статистик: 14,8 оноо, 6,1 самбар, 1,4 дамжуулалт, 1,3 блок
Сайхан ааштайгаараа хүндлэгдсэн Смит бүх замналаа “Индиана”-д өнгөрүүлсэн. Тэгэхдээ сайн тоглож байсан учир клубийнхээ хайртай тоглогчдын хоёрдугаарт /Миллерийн дараа/ явсаар байлаа. Рик 1988 оны драфтын №2-оор сонгогдсон авч эхний улирлыг Стив Степановичийн нөөц тоглогчийн статустай үдэв. Хэрэв Степанович гэмтэл энэ тэр авч тоглолтын пратикаа үе үе алддаггүй байсан бол Смитс өөрйигөө харуулах боломж олохгүй байсан гэдэг. Тэр төвийн тоглогч ч гэлээ торгуулийн шидэлтийг 70 хувийн амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ уран гоё дамжуулалтыг өгдөг байлаа. Гэвч гэмтлээс хол байх үүднээс 2000 оны улирлын дараа спортоо орхиж, мотоцикл цуглуулах ажлаа өргөжүүлжээ.
7. Марк Итон
Өндөр: 224 см
Жин: 132 кг
Иргэншил: АНУ
Баг: «Юта» (1982-1993)
НБА-д хийсэн тоглолт: 875
Статистик: 6 оноо, 7,9 самбар, 1 дамжуулалт, 3,5 блок
Итон азаар НБА-гийн тоглогч болсон. Дунд сургуульд байхдаа усны пологоор идэвхтэй хичээллэж байгаад автомашинаар занимаалдах болсон байна. Тэрбээр машины засварын газраа галд үгүй хийчихээд учраа олохгүй байж байхад нь Кипрес хэмээх коллежийн туслах дасгалжуулагч Том Лумбин түүнтэй таарчээ. Лумбин сагсан бөмбөгт огт сонирхолгүй Итоны чихэнд цэцэг ургуулж байгаад бэлтгэл сургуулилт хийхэд ятгасан байна. Түүнийг хэдэн жил балбаад НБА-гийн драфтад оруулсан боловч нэг бус удаа гологдов. Тиймээс Марк оюутны сагсан бөмбөгөөр дамжин тус лигт орохоор шийдэн UCLA их сургуулийн багт элсчээ. Тэнд хоёр жил сэлгээнд суусан авч “Юта”-гийн тоглогч болж амжлаа. Тэгсэн эхний улирлдаа 275 блок-шот хийн НБА-гийн дээд амижлт тогтоов. Улмаар хоёр дахь улиралдаа 351, дараагийнхад 456 хаалт гүйцэтгэн Билл Рассел, Три Роллинзийн зэрэглэлд яригдах болов. Үүгээр зогсохгүй, улирлын хамгийн шилдэг хамгаалагчаар дөрвөн удаа шалгарч статусаа огчом өндөргөсөн юм.
6. Павел Подкользин
Өндөр: 226 см
Жин: 118 кг
Иргэншил: ОХУ
Баг: «Даллас» (2004-2006)
НБА-д хийсэн тоглолт: 6
Статистик: 0,7 оноо, 1,5 самбар, 0,2 блок
“Би хөдөлмөрч, дээр нь залуу болохоор удахгүй өмжилт олно” хэмээн орсо эр жилийн жилд хэлдэг авч одоог болтол амжилт олсонгүй. “Даллас”-ын дасгалжуулагчид тал бүрээр дэмжихийн зэрэгцээ тусгайлсан сургалт явуулаад ч тэр өсөн дэвжсэнгүй. Нэг л их том амалсан эр хэвээр л байна. Орос тоглогчийнхоо өндрийг оросууд өөрсдөө ашиглахаар “Химки”, “Нижний Новгород” багууд элсүүлсэн ч аль нь түүний учрыг олсонгүй.
Өндөр: 226 см
Жин: 113 кг
Иргэншил: АНУ
Баг: «Хьюстон» (1982-1983), «Лейкерс» (1984-1985), «Детройт» (1985-1988), «Чикаго» (1991), «Сан-Антонио» (1991).
НБА-д хийсэн тоглолт: 155
Статистик: 1,6 оноо, 1,5 самбар, 0,7 блок
“Чи хамгийн өндөр учир бүх самбарыг авах ёстой” хэмээн ч ярьдаг Невитт үүнийгээ бодит байдал дээр хэрэгжүүлж чадаагүй. Талбайд өнгөрүүлсэн цагийг нь нэгтгэвэл 18 тоглолт боло гэнэ. Нийт таван багт “голден” хийж явахдаа “Лейкерс”-ийн хамт НБА-гийн аварга болоод амжсан.
Өндөр: 229 см
Жин: 125 кг
Иргэншил: АНУ, Герман
Баг: «Филадельфи» (1993-1995), «Нью-Жерси» (1995-1997), «Даллас» (1997-2005)
НБА-д хийсэн тоглолт 832
Статистик: 8,1 оноо, 6,3 самбар, 0,7 дамжуулалт, 2,5 блок, 0,6 бөмбөг таслалт
1993 оны драфтын ¹2-оор «Филадельфи»-д очиход нь “Аварга биетүүдийн шинэ эринг тэр эхлүүлнэ” хэмээн Хойд Америк шуугицгааж байв. Гэвч жинхэнэ Брэдли “Даллас”-т харагдсан. Тус баг түүнд зориулан тоглолтын тусгай схем бий болгосноор Шоны өндрийг үр өгөөжтэй ашиглах болсон. Хамгийн чухал хаалт, таслалтыг тэр л хийж байсны дүнд өнөөгийн хүчирхэг “Даллас”-ын суурь тавигдсан юм. Гэвч хөл нь өндөр ачааллыг даахгүй байсан тул тоглох хугацаа нь жил ирэх бүр багасаар спортоо орхиход хүрсэн. Гэсэн ч гэлээ аварга биетүүдээс НБА-д хамгийн удаан хугацаанд тоглосон сагсан бөмбөгч болсон.
Өндөр: 231 см
Жин: 102 кг
Иргэншил: Судан
Баг: «Вашингтон» (1985-1988, 1994), «Голден-Стэйт» (1988-1990), «Филадельфи» (1990-1993, 1994), «Майами» (1994)
НБА-д хийсэн тоглолт: 624
Статистик: 2,6 оноо, 4,2 самбар, 0,3 дамжуулалт, 3,3 блок, 0,2 бөмбөг таслалт
Түүний хийж чаддаг ганц зүйл бол блок байлаа. Тиймээс айлын өч төчнөөн шидэлтийг хааж байв. Тоглолтын нэг үед найман удаа хаасан амжилт нь рекорд болон одоог хүртэл оршин тогтсоор байна. Харин хоёрдугаар улирлаас эхлэн эсрэг багийн тоглогчид түүний эсрэг тоглож сурч эхэлжээ. Гол зэвсэг нь ажиллахаа байсан тул холын зайнаас шидэлт гүйцэтгэх барилд суралцаж овоо үр дүнд хүрсэн. Бол НБА-д нийт 20 удаа гурван оноо шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Аварга биет эр алсын шидэлтийг хэрхэн гүйцэтгэхийг харах гэж мянга мянган хүн цэнгэлдэхэд очдог байв. Гэвч мөн л гэмтлийн улмаас спортоо орхиход хүрсэн. Гэхдээ зүгээр суусангүй. НБА-д дөнгөж хөл тавьж байсан өндөр нуруут залуус болох Брэдли, Мурешанд хоёр жилийн турш хичээл заасан.