ХХ зууны Монгол Улсын манлай бүтээн байгуулалт болох "Эрдэнэт үйлдвэр"-ийн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Эл түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн сэтгүүлчдийн дунд "Эрдэнэт үйлдвэр хөгжлийн түүчээ" нийтлэлийн уралдаанд манай Улс төр, Гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Х.Уянга "Эрдэнэт үйлдвэр"-т эгнэгт мэхийхийн учир" бүтээлээрээ оролцон, тэргүүн байрт шалгарч, гадаадад мэргэжил дээшлүүлэх эрхийн бичиг, мөнгөн шагналын эзэн болов. "Х.Уянгын нийтлэл судалгаа, баримт сайтай, мэргэжлийн сэтгүүл зүйн "бяр"-ыг харуулснаараа уралдаанд оролцсон олон сэтгүүлчээс ялгарч байсан"-ыг шүүгчид онцолсон юм.
Хоёрдугаар байрт "Шинэ мэдээ" сонины сэтгүүлч Ж.Оюун, гуравдугаарт "Монголын үнэн" сонины М.Өнөржаргал шалгарав. Үүнээс гадна тусгай байрт хоёр сэтгүүлчийг шалгаруулж, урамшууллаа. Орхон аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Энхчулуун, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч М.Балжинням уг шагналын эзэн болжээ.