Нийтлэл 36
Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч (Ph.D) Ц.Төрбат таДунд улсын төрийн түүхэн бичгүүдийг эх сурвалжид тооцож болохгүй, энэ тухай монголчууд олон нийтлэл гаргасан гээн маньд өгүүлсэн. Тэгвэл манай Билгэ хааны бичиг Хуучин Тан илийн бичигтэй агуулага, цаг хугацааны хувьд шүтэлцэн нийлж буйг монголчууддаа хүргэхийн зуур таны өгүүлсэн бүхэн хэт хариуцлаггүй болохыг энэхүү нийтлэлээр тайлбарлан баталж байна.
Билгэ хааны бичгийн агуулгыг бүрэн билрэхийн тулд, ямар түүхэн цаг хугацаанд уг бичиг бий болсныг мэдэж, юун тухай өгүүлж буйг цөмөөрөө билирцгээе.
Билгэ хааны бичгийн түүхэн тайлбар.
Билгэ хааны бичиг “Хуучин Тан илийн бичиг”-ийн “Түргийншастир - дээд”-тайагуулага нийлнэ. Хадны бичиг юун тухай өгүүлж байна, түрг бүгдэн хэзээ Жели (620-629 онуудад ор суусан) гэх хүчирхэг хаантай байсан, яагаад Тан илийн хаан Желээгээс эмээх болсон, яаж Тан ил Же лээтэй байлдахгуйгаар тэдний бүрэлдэхүүнд байсан аймгуудыг Же лээгээс урвуулан өөртөө татаж чадсан тухай. Желээ хүчгүй болж Тан улсын хуанди (хаан) Тайзунаас орогнол хүссэн тухай, Тайзун Жели - д өөрийн илийн цол хэргэм өгч тариалах газар нутаг заан өгсөн тухай. Түргүүд хаангүй, хаантай болсонч хаан нь удадгүй тухай, Тайзунгийн бодлогоор түргүүдийг тариалан ахуйн нутагт амьдруулах бодлого хэрэгжүүлсэн тухай, Хүннү төрөөс хойш ийм дороо байдалд мал ахуйтнууд орж байгаагүй тухай, төр тасарсан нь Түргийн төрийн үед болсон тухай,693 (үеэр) онд Мочэ хаан ор суун Желигээс хойш түрг бүгдэн эргэн хүчирхэг болгосон тухай, 716 онд Билгэ хаан ор суусан тухай. Билга хаан Мочэгийн газар нутгийг бүгдийг дахин өөрийнх болгосон тухай, Чуй тэлэ буюу Голтэхэн 732 онд үхэж, түүнд Тан улсын хаан тамагтай бичигтэй Тан илийн жанжин Жан чуй шин, Ду гуан лан жун түшмэл оршуулаганд ирэн оролцсон тухай, Голтэхэнд босгосон хөшөөнд Тан илийн хаан бичээс орсон тухай, мөн тэр онд Билгэ хаанд хор өгсөн ч Билгэ хаан үхээгүй тухай мөн түүнд зориулан хөшөө босгосон тухай өгүүлнэ. Монголчуудын хувьд уг хадны бичгүүд Хуучин Тан улсын бичигтэй агуулага нийлсэнээр өөрийн түүхийн тухай илүү тод мэдлэгтэй болж буй.
Хуучин Тан илийн бичигт Түргийн газар нутгийн зүүншээ орших Кидан Шивэй, барууншаа Ту юу хүн, Гао чангийн олон улс бүгдээр Түргийн харъяат болов гэжээ. Мөн Хүй хэ буюу уйгур түргийн төрийн дотор байжээ.Нийт түргүүд хүчирхэг үедээ зуу илүү түмэн нум агсагчтай байжээ гэдэг нь сая илүү цэрэгболох эрстэй гэсэн үг болно. Түргийн цэрэгт уйгурууд, татарууд, шивэйчууд, баргууд, есөн угс болон олон улс орж байв. Шивэйчүүдээс хожим Шивэй монгу буюу монгол нэр гарсан болно. Хожим уйгурчууд төр барьж бусад олон аймгуудыг хураасан болно. Түрг хэл гэдэг баргууд, шивэйчүүд, уйгуруудын хэл буюу өнөөгийн монголчуудын шууд өвгийн хэл болно. Түрг гэдэг нь үндэстэний нэр биш төр барьж буй овогийн нэр. Түрг гэдгийг түрг династий буюу төрийн нэр гээн ойлгож болно. 620 онд Жели ор сууж Түргийн хаан болов. 621 онд Жели хаан түм илүү морьтныг удирдсан, 622 онд 5 түмэн морьтныг удирдсан, 625 онд арваад түмэн буюу зуун мянган цэрэг цуглуулсан, 626 онд арван түмээс буюу зуун мянгаас илүү морьт цэргийг удирдсан.
627онд их зуд болжээ. “Тэдний улсад их цас орж хэдэн тохой зузаан цас газрыг даржээ. Хонь адуу ихээр үхжээ.Их өлсгөлөн болжээ” Хуучин Тан илийн бичиг. Ин шаны хойгуур Шо яан то, Уйгур, Барга зэрэг аймаг бүгдээр ар араасаа Түргээс урваж Тан илд оржээ. Дотоод зөрчлөөс болж их суларсан Желийг өөрсдийнхэн барьж Тайзунд тушаажээ. Тайзун өгөөмөр зан гаргаж Желийд Ю вей их жанжны цол олгож, тариалангийн газар байшин соёрхожээ. 634ондЖели нас барав. Түрг хаангүй болжээ.
Дараагийн хаад:
- Чэ би түргийн хаан болсон. Дотоод зөрчлөөс болж оргон зайлжээ. Чи бэ баригдан Тайзунд хүргэгджээ. Тайзун амийг нь хэлтрүүлжээ.
- Дүхэг хаанд өргөмжилжээ. Дүхэ хаан баригдана, Тан илд хүргэгдэжээ.
- Гу до ли эрх мэдлийг авсан ч хожим ихээр ялагдсан.
Түргүүдийн эсрэг явуулсан Тан илийн төрийн бодлого
Жели ялагдсаны дараа Тан төрийн түшмэлүүд хилээ төвшитгэх тухай ингэж зөвшөлджээ. “Төрийн түшмэд бүгдээрээ: Түрг хүчтэй байсаар Дунд улсыг урт хугацаагаар үймүүлжээ. Өдгөө доройтож буураад биднийг дагав. Бишрэн дагсан учир биш болой. Хувь тавилан тийм болохоор удам аймгаар нь ялган салгаж Хэ нахы Ян, Ю гэх газраар тархаан, Жоу, Шианаар салган суулгаж, тариалан нэхмэл хийлгэж зуун түмэн (нэг сая) Хугийн хулгай нарыг (мал ахуйтныг) харц ард болгон шингээх нь Дунд улсад өрх айл нэмж байгаагийн ашиг бий. Хилийн гадна хэзээд хоосон байх болно”. Мөн түшмэд Хан төрийн үед урваж очсон хүннүчүүдийн тухай ингэж өгүлэрүн: “Хан илийн Жян угийн оноор бууж өгсөн Хүннү нарыг У юань харуулын доор байршуулсан гэдэг. Бүтэн аймгаар нь байлгаж, хамгаалагч халхавч болгож, газар нутгийнхан зан заншлаар нь байлгаснаас төвхнөсөн ажээ. Нэгт тэр нутаг хоосон, хоёрт хардаж сэрдэхгүй болно”. Тайзун хуанди үүнийг зөвшөөрөв.
Ми шу жян түшмэл өгүлэрүн: “ Түрг эртнээс өдгөө хүртэл энэ мэт доройтож буураагүй. Дээд тэнгэр тэднүүсийг даран сөнөв”.
Вэн яан бо өгүлэрүн: “ Тэнгэрийн хөвгүүнийг цаг ивээв. Тэнгэр газар өөрчлөгдөв. Дагахаар ирэгсэдийг асран тэжээвээс болно. Өдгөө Түрг мөхөж сөнөөд ганц сэтгэлээр дагав. Бидний сургаальд шимтээд үүрд урвахгүй болно”.
Охор дүгнэлт: Түргүүдийг өөрийн тариалан газар нутаг дээр ирүүлэн өөрийн зах болгон, айжмаар тариалан ахуйтан болгохыг төрийн бодлого болгов. Тан улсын бичиг соёлын давуу тал нь таван зуун жилийн өмнө ийм арга хэмжээг Хан ил хүннүчүүдийн эсрэг авч амжилттай болсон тухай мэдээлэлтэй байжээ. Билгэ хааны бичиг нь тавин сая хүн амтай Тан илийн төрийн бодлогыг таслан өөрийн нутаг усандаа хүмүүсээ авч үлдэж, төр илээ байгуулж чадсан тухай, мөн үүний төлөө овог аймгуудын дунд маш их сурталчилгаа, таниулага хийсэн тухай өгүүлж байна.
693 онд Мочо хаан (693-704) буюу хадны бичигт гарж буй Ихдмс хаан болно. Мочо Киданыг дайлж их ялав. Тэдний айл өрхийг олзолжээ. Үүнээс эхлэн Мочэ хүн ам ихтэй хүчирхэг болжээ. Түргийн олон аймаг Мочэг дагжээ. Уйгур Тан илээс урван Мочод нэгдэжээ. Тан улс цэргийн хүчээр Мочег дархаас зүрхшээжээ. Тан улс өөрийн мэдэлд байсан хэдэн мянган өрхийг хөөн Мочод хүргэн өгчээ. Мөн дөрвөн түмэн үр, гурван мянган ли-д тариалахад шаардлагатай хэрэгсэл Мочед өгжээ. Моче дөчин түмэн (дөрвөн зуун мянга) нум сум агшаагчтай байв. Желигээс хойш хамгийн хүчирхэг нэгэн байжээ. 704 онд “Мочо хойшоо есөн овогт Баргыг дайлхаар мордож дү лэ (үдэ) гол дээр байлдан Баргыг ихээр ялжээ. Мочо ялсандаа бардамнаж ганцаар хамгаалтгүй буцах зуур бургасан дотор явж буй Баргын явуул цэрэг Жэжитэй гэнэт тааралджээ. Мочог гэнэт дайрч цавчин алжээ”.Хуучин Тан илийн бичиг. Уг мэдээлэл хадны бичигт дэлгэрэнгүй байдгүйч “йэргру йирбйарку йирингэ тги сүлдм” буюу ойруу йир баргын өөрөнгө таг сү илгээсэн. Өөрөнгөө гэдэг нь оронгой буй өнөөгийн Улаан Үдийн өмнө талд буй Сэлэнгийский, Иволгинский район болно. Өдгөө Итгэлт хамбын байгаа нутаг.
Билгэ хаан 716 онд ор суув. Билгэ хааны нэр Можелян (ханзаар бичигдсэн дуудлага учир мануус нэрийг нь танихгүй), цол нь “Шао шаа” байжээ. Хадны бичигт цолын “шад” гээн сийлжээ. Билгэ хаан ард түмнээ ойлгодог хаан байсан тул түүнийг бүх овог аймгууд дагажээ.
Голтэхэн буюу Чүе тэлэ 732 онд үхэв. “Жиг у жанжин Жан чүй шин, Ду гуан лан жун түшмэл Луй шиянд тамгат бичиг бариулан харьд очуулжээ. Гашуудалд оролцож хөшөө босгов. Дээдсээс хөшөөний бичээсийг бичиж, сүмд босгов, чулуун дээр дүрс сийлэн дөрвөн талд нь түүний байлдаж байгааг дүрсэлжээ”.Хуучин Тан илийн бичиг.
Мөн энэ онд Билгэ хаан хор ууж арайл үхсэнгүй. Хожим тэр нас барав. Хөвгүүн И ран хаан болов. Жун жэн чин түшмэл Ли чуан-г явуулж гашуудалд оролцуулав. Хөшөө сүм босгов. Сударч түшмэл бойдоо даамал Ли рүнээр хөшөөн бичгийг бичүүлэв.
Билгэ хааны бичиг (733-734) он (ойролцоогоор). Хадан дээр бичиг сийлэн үр хойчисдоо өөрийн сэдэнг (цэцэнг – ухааныг) барьж байгаа нь урьд хүннүгийн үед болж байсан, өөрсдөд нь тулгарсан үндэстэн үгүй болох аюулыг дахин давтагдуулахгүйн тулд өвөг дээдэс мануусийг сэргийлж буй хэрэг. Ийм хэмжээний бичгийг үйлдэхийн тулд эхэлж нийт бичгийн төсөөлөл буюу өнөөгийн хэлээр төсөл боловсруулагдана. Хамгийн түрүүнд агуулга, дараа нь өгүүлбэрүүд, өгүүлбэр дотроо зөв үгсээ сонгоно. Энэ удаа уг бичгийн агуулга буюу контетийн задаргааг хийнэ.
Нийт 13 багцаас бүрдэх уг бичгийн эхний дөрвөн багц нь Түрг төртөн мануус хэн бэ: ямар хаантай байсан, ямар аймаг овгын бүрэлдэхүүнтэй байсан, ямар газар нутагтай байсан, ямар аян дайн хийсэн, хаана ул урсан (улшин сууршисан) тухай доорх дөрвөн багц өгүүлнэ.
- Тэнгэр цаг тэнгэрд болмоц Түрг Билгэ хаан энэ өдгөө ул ур тм (улаа цэгцэлсэн). Үгийг минь тохтоо, сэд. Улыг үелэн авах янагууд (нэг санаатнууд) минь, хөвгүүд минь, төр барих угш минь, бүгд минь. Өмнө буй Ашд Апт баг нар, ойд буй Таркат Буйурк баг нар, гуч...
Энэ удаа “улуртм” буюу “ул уржээ” гэсэн үгийг тайлбарлая. Ул гэдэг үгийг монголчууд ул суурь гэдгээр мэднэ. Улыг бий болгож байж бүх юм эхлэнэ. Хаан болно гэдэг нь сонгогдоно, эсвэл хэн нэгнээс хааныг булаан авч хаан болно. Хаан болох нэг асуудал улыг урлах (бий болгох) өөр асуудал. Буруг, багуудыг томилохын томилно, зөвшөлцөхийг нь зөвшилцөнө. Хэрэв улыг муу урхын бол дараагийн хаан гарч ирнэ. Улуртм гэдгийн “тм” өнгөрсөн цагийн төгс хэлбэр бөгөөд уг үйлийн тухай өгүүлэх үед уг үйл төгссөн байх цагийн хэлбэр болно. Өдгөө Шинжааны монголчууд уг цагийн хэлбэрийг өдөр дутмын толиндоо хэргэлж буй. Манай баруун монголчууд “тм” “жм” гээн толиндоо хэргэлж буй. Т Ж зармин. Монголын нууц товчоон уг цаг “см” гээн оржээ. МНТ-9: “…Бурхан босгагсам”, “…Добун мэргэний абугсам ёсон тиймүү”.Т Ж С зармин. Улуртм гэдэг энэ үг Түрг төрийн албан хэл ямар өндөр түвшинд байсныг илэрхийлж байна. Өдгөө монголд сонгуульд ялсан нам засгийн газраа байгуулахаас эхлээд яг энэ “ул урах” ажлыг хийдэг.
2. есөн угс баг нараа бүгдээ энэ үгийг минь дахиж сэтгэл, ахиж сонс! Дорно руу нар мандах, өмнө рүү нар дээр гарах, баруун руу нар шингэх ой руу шөнө дээр гарах энд ач орох бүгд цугаараа манай бүгд
3. цугийн зассан. Ул суурьтай, хорон санаагүй Түрг хаан Өтүгэн ойс ул сууриа бий болгосоор улсдаа зовоо үгүй. Дорно руу Шандун задгай талынхаа таги цэрэг илгээсэн, далайн хэсэг дөхсөн, өмнө рүү Тогс Аршанхаа цэрэг илгээсэн Түвдийн хэсэг дөхсөн. Баруун руу Үенчүүг
4. гэтлэн Төмөрхаалгыхаа таги цэрэг илгээсэн, ой руу жир баргын оронгой таги цэрэг илгээсэн. Ийнхүү ингэж таги зорьсон. Өтүгэн ойсдоо өег, ядуу үгүй байсан. Улсаа барьж эхлэх газар Өтүгэн ойс байсан. Энэ газардаа улшин сууршив (цаашид улшив). Табхайч бүгдтэй хамтран
Доорхи гурван багц Түрг төр мөхөх аюултай тулгарсан тухай өгүлэрүн: Табхач буюу Тан илийн хойд малчдыг эзэнгүйрүүлэх бодлого. Түргүүд алт, мөнгө болон байдаг бүхнээ барьсаар байхад хүмүүсийн сайхан амьдрах нөхцөлөөр татан тариаланч харц болгож байсан. Тайзун нэг сая араныг өөрийн зах болгон нутагшуулах бодлогыг, Тан төрөөс мөнгө гарган уг үйлийг санхүүжүүлж байсан тухай Хуучин Тан илийн бичигт өгүүлсэнтэй хадны бичгийн уг хэсэг таарч байна. Мөн өөрийн сургаальд шимтүүлэн (сүжиглүүлэн) авснаар тэднийг хэзээч урвахгүйболгоно гэсэн Вэн яан бо-гийн ухааныг Билгэ хаан “найг билиг” буюу “хорон ухаан” гээн бичжээ. Тийшээ явсан хүмүүс үлтэг гэдэг нь угтаа үгүй болдог гэсэн санаа болно. Хан үндэстэн уг бодлогыг хоёрдах удаагаа Тан төрийнхээ үеэр хийжээ. Билгэ хаан бурууг их зуданд тохсонгүй.
5. түншилсэн. Алт, мөнгө, ажил гоц гойтой зүдрэлгүй ингэж барихад Табхач бүгд үгээ сүжиг бөс бараагаа зөөлөн болгосон. Сүчиг үгэнд зөөлөн бөс бараанд оров. Эрх бүгдийг (бүрэн эрхт бүгдийг) ингэж зах зухаа болгож байсан. Захруу “хон тагдаа”(Тан илийн түргчүүдийг зочлуулж буй газар) дараа нь хорон ухааныг дэмжиж байсан.
6. Эд агуурс билгэ ихэсийг, эд агуурс зоригт ихэсийг татаж байсангүй. Нэг хүнийг ангилсаар (бусдаас нь салагсаар) угший, бүгдий, биднийхээ тагийг үл хоосруулсан. Сүжиг үгийнхээ, зөөлөн бөс барааныхаа эрээ дорой хүс болсон түрг бүгд үлтэг (үхсэн).Түрг бүгд уул сэхэнг (бодол) өмнө шугуй ойсд тухлах.
7. Айз (задгай тал) зочлон буцсаар түрг бүгд уул сэхэгнтэй хорон ихсээр ингэж таслан хураалгаж байсан. Эрх (тусгаар) байсаар авлиг (хуурамч) бөс бараа өгч байна, захаг байсаар эд сайн бөс өгч байна хэлэв. Ингэж бусдыг хурааж байсан. Билгэ билимгүй хүмүүс уул үгийг олов (авав).Захруу барп (очив). Олон хүмүүс үлтэг (үхсэн).
Тан илийн уг бодлогыг тасалснаар ямар үр дүнд хүрсэн тухай өгүлэрүн: Тан илийн хүчтэй сурталчигааны эсрэг Мочо хаан, Билгэ хаан хүчтэй эсрэг сурталчигаа хийсэн тухай өгүүлж байна. Уг хэсэгт өгүүлбэрүүдийн цаг төсөөлөлийн хэлбэрээр бичигджээ. Хэрэв уул газар руу очвол түрг бүгд үгүй болно. Өтүгэн газар улшивал Илээ барьчихна, тэнэг зүдэргээгүй амьдарчихна, энэ мэдээ тархахаар ач тусыг Түрг бүгд хүртэнэ гэх мэт.“Анутгахан учир” буюу“Урьдсан учир” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрэв хоцорсон бол юу болох вэ гэсэн үүднээс уг асуудлыг харцгаая. Сая аран Тан илийн газар усанд оччихсон бол тэд нарыг эргүүлж татана гэж үгүй. Дээр дөрвөн мянган өрхийг буцаан хөөж Мочод өгөв гэсэн нь тэнд очсон хүмүүс иргэн буцах хүсэлгүйг харуулж байна. Тийм учир хүмүүс хааныхаа үгийг авж явсангүй үлджээ.Тэгээд “төрөө” хүргэн байжээ гэдэг нь Уйгурыг хэн, Шивэйг хэн, Есөн угсыг хэн удирдан баглахыг тохирон томилох. “Хуулиа” хүргэв гэдэгт цэрэг татлагын тоо, татварын тоо гэх мэтийш тохирох. Энэ бүхтомилгоо, тохироо нь нийт мал ахуйтан аймаг, овгуудад Тангийн зах харъяа байснаас хамаагүй илүү нөхцөл олгосон болов уу. Түрг бүгд ач тусыг авах ёстой мөн ямар ач тус авав, ямар байсныг ямар болгосон тухайгаа өгүүлжээ. Эхний арван багцийн гол санааг уул сэдэнг иймээ гээн дуусгажээ.
8. Уул газар руу барсаар түрг бүгд үлтчисэн (үхцсэн). Өтүгэн газар улшив. Арг – тэргээ (тэмээн цуваа) илгээсээр дэмий мунгак (зовлон) үгүй. Өтүгэн ойсд улшисаар мөнх Илээ тоото ултцcан (суурьшцсан). Түрг бүгд, мэдээ тархахсан бол ачсийг тусыг авцсан. Нэг баталхаар ачиг авцсан. Урьдсан
9. учир, ухаарсан хааныхаа үгийн автан (аван) газар усаа орхисонгүй, цугаар эндээ, устгагдсангүй, хавчуулагдсангүй эндээ үлдэцгээлээ. Газар ус бүхнээ төрөө, хуулиа хүргэн хүргэн байжээ. Тэнгэр зарлиг дагахын учир өөрт гойтм (хийморь) байгаа учир хаан ул уртм. Хаан ул урв.
Тайлбар:Тэнгэр зарлиг дагахын учир гэдэг нь дээр тэнгэр цаг тэнгэрдээ болмоц хаан болсон гэсэн утга. Харин өөрт гоц гойтм байгаа учир гэдэг нь газарт улыг урах тухай өгүүлж байна. Тан илийн хаан Түргүүдтэй ижил Тэнгэр “итиг” байсан тул дээрТан илийн түшмэлВэн яан бо өгүлэрүн: “Тэнгэрийн хөвгүүнийг цаг ивээв. Тэнгэр газар өөрчлөгдөв”. Дагахаар ирэгсэдийг асран тэжээвээс болно”.Тэнгэр газар хамтаар ивээхийг өгүүлжээ. Зарим хаадыг Тэнгэр ивээсэнч газар ивээсэнгүй тул богино настай байжээ. Ийм хаанд түргийн Чэ би, Дүхэг, Гу до хаад орно. Зөвхөн гойт хаан (тухайн үеийн дуудлага нь гот) улыг урна.
Хаан ул уртм. Хаан ул урв. Ул уртм гэдэг өнгөрсөн төгс цаг, харин урв гэдгийг Ц.Өнөрбаян доктор тухайн үйл хөдлөл эрт болж өнгөрснийг өгүүлэгч этгээд биеэр мэдсэн баймж утга гэжээ. Ц.Өнөрбаян докторын тодорхойлт нилээн оновчтой болжээ. Эх сурвалж судлаач миний хувьд “в” нөхцөлтэй өнгөрсөн цаг урьд болсон үйлийн ач холбогдол уг үйлийг өгүүлэх үедхүчинтэй байхыг хэлнэ. Жишээ нь: “тэр цадав” гэвэлхэн нэг нь цаджээ тэгэхдээ одоо хоол идэхгүй юм байна гэж ойлгогдоно. Цадсан гэвэл хэзээ нэг цагт цаджээ одоо ямар байгаа нь ойлгомжгүй. Цадтм, цаджм, цадсм гэдэг нь өнгөрсөн цагийн төгс хэлбэр.Өөр нэг жишээ: Бат ирсэн гэвэл Бат одоо байхгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Бат ирэв гэвэл Бат одоо байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Яагаад ул уртм, ул урв гээн хоёр өөр цаг орсон байна гэвэл хоёр өөр хааны тухай энд өгүүлж байна.“В” нөхцөлтэй үйлийн өнгөрсөн цаг Монголын нууц товчоонд байна. Харин Турк хэлэнд уг цаг байхгүй.
10. Үгүйрэн ичигнүй (ичиг-олзонд буй) бүгдийг бүх сайныг барисан (өгсөн).Ичигнүй бүгдийг баян их айл болгосон, жижиг бүгдийг хүслээр нь их айл болгосон. Зөв үү үг мин дээ? Ухаан барих түрг баг нар бүгд энэхүү цэцэнг түрг///// рп. Ил тоот эхлэх нь мөн эндээ болсон, ангилав (тусгаарлав). Уул сэхэнг (санаа) нь иймээ.
Дараагийн гурван багц бол бичгэн хадтай энгэр дэнжийн баригийгхэрхэн яаж барьсан тухай өгүүлнэ. Тан илийн бичээсч чухал үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлжээ.
11. мөн эндээ байсан. Ингэ ингэ (загвар) үгээ бий болгосоор мөнх ташийг (чулууг) уралсан. Энгэр хоригийн ухааныг түрг амьтай бүгд, баг нарт энэ өдгөө хүрэгмүй. Нийлж байгааг, ангилтцан маань б/////ч хаантай бичээсч ирчээд байсан. Бичсэн минийнхээ үг мин сийлсэн.
12. Табхайч хаанынхаа ирүүлсэн бичээсчийг урамлан энгэр дэнжийг барих зарууд (зарлигууд) уралсан. Авчирүүлсан ташин дэнжийхээ бичээс урлуулан бий болгосон. Таш тогтогдсон. Өнхөлцөгний (зүрхний) үг минь у/////а “ттинга тги” (балархайныхэмжээггазардээрньочиж хараагүйучиругхоёрүгийгтүрсэрээсэнгүй). Мөн энэ хориг, ухаанг, мөнх таш
13. дуусгуулсан. б///// байсаар мэдгээ. Ариг газраа, ирсээр ингэж ариг газраа мөнх чулуугаа дуусгуулсан, бичсэн. Үүнийг харав. Ингэж ухаанг уул таш///////сн. Энэ бичиг бичигмүй ач Золоотэхэн.
Дүгнэлт: Юуны өмнө түрг үндэстэн үү төрийн нэр үү гэдэг асуулт үүсч байна. Василий Бартольд “Туркууд”12 цуврал лекцендээ Орхон Енисейн бичигт гарж буй түргүүд хэн бэ гэдгийг олж тогтоох тун хэцүү гэдгийг дурьджээ. Нэг болохоор түрг будн гэнэ мөн түрг угс гэх мэт гэжээ. Мөн бүгдийн нэрлэхээр Ашд, Апт, Барга, Таргат, Татар гэх бөгөөд дунд нь түрг гэж байхгүй. Мөн Хуучин Тан илийн бичигт Шивей, Барга, Уйгур, Есөн, Ашна гэх мэт олон аймаг овгийн нийлбэр нэр Түрг болно. Тэгэхээр Түрг гэдэг нь төрийн болон илийн нэр болохоос үндэстэний нэр биш гэдэг нь тодорхой. Өнөөдөр Монгол гээн гурван сая гаруй монголчууд өөрийн ерөнхийлөгчтэй улс. Хүн болгон өөрийгөө “би монгол” гэнэ.Яг үнэндээ монгол гэдэг нь улс төрийн нэр болохоос үндэстэний нэр биш гэдэг нь тодорхой. Монгол төр, Монгол улс үнэндээ халх, буриад, барга, торгууд, баяд, дөрвөд гэх олон нэгдлээс бүрэлдэнэ. Хэрэв төр улсын систем мянган жилийн өмнөх шиг гээн төсөөлвөл эдгээр нэгдлүүд салаад дахин нийлхээр нийлүүлж буй этгээдийн нэрээр гүрэлдэн нийлдэг жамтай. Халх бусдыгаа хураавал Халх төр, Халх улс болно эсвэл Баяд төр Баяд улс гэх мэт. XI зууны Баруун түргүүдийн толь болох Диван Лугат түрг толь гэсэн боловч үнэндээ Уж, Жикил, Аргу, Угс, Йагма, Кифжак, Туркман, Йамак, Тухси, Гуззиййя, Басган, Сайрама Исбижаба, Канжак овог аймгуудын үгсийн сангаас бүрдэж буй. Махмуд али Кашгари заримдаа Угсууд ингэж дуудна, түргүүд ингэж дуудна, Аргу толиор ийм түрг толиор ийм гэдэг нь олонхийн дуудлагыг түрг гээн өгүүлж буй. Эдгээр баруун түргүүд Иран орж Персүүдтэй ураглан хэл, нүүр царайгаа өөр болгон буцаж ирэхдээ жинхэн Турк үндэстэн болжээ. Дээрх 16 овог аймгийн нэр балран бүгд цул турк хэмээх шинэ хэлтэй, шинэ үндэстэн болжээ. Тариалан ахуй руу шилжсэн мал ахуйтан үндэстэн болдог жамтай. Монголчууд бид тариалан ахуйтны нийгэм байгууламжийн үндсэн ойлголтуудыг мал ахуйтны нийгэм байгууламжинд шууд оруулснаар өөрсдөө өөрсдийгөө төөрөгдөлд оруулав. Билгэ хааны хадны бичиг Барга, Татар, Шивэй, Угс гэх мэт тэр үед байсан бүх аймаг овогуудын дундын хэлээр бичигджээ. Мань эх сурвалжуудыг хирэндээ сайн ухсан. Түрг, уйгуруд өнөөгийн монголчуудын шууд өвөг дээдэс биш гэсэн ганц ч эх сурвалж олж үзсэнгүй. Ийм эх сурвалж байна уу?
Дүгнэлт: Урьд Монголчууд Модун шаньюгаас эхлээд өөрийн түүхээ Хан үндэстэний эх сурвалжуудаар төсөөлдөг байв. Хадны бичигтэй болж, түүнийгээ зөв сэргээснээр Хуучин Тан илийн бичгийн утгыг авах гээхийн ухаанаар харах боломж нээгдэв. Мөн VII-VIII зууны монголчуудын өвөг дээдсийн түүх нүдэнд харагдах хэмжээнд тодорч байна. Билгэ хаан өөрийн бичигтээ өөрийгөө магтан өгүүлсэнгүй харин урьд болж байсан, өөрийх нь үед болсон үр хойчсийн үед давтагдах аюулыг учир шалтгаантайнь тодорхойлж яаж уг аюулаас гарахыг биетээр хойч үедээ үзүүлжээ. Мунхаг миний ойлгож байгаагаар өнөөгийн монголчууд бидэнд улс төр, эдийн засгийн хэцүү гацаа мөн аливаа том байгалийн гамшгаас болж өөр улс руу дайжин эс од, эв нэгдлийг олж сур гэдгийг уг бичиг сургаж байна.Мөн сайн төр ядуу иргэдээ баян болгосныг биетээр харуулав. Төртэй байх үедээ, төрөө дээдэл. Төр иргэдээ дээдлэхгүй бол иргэд чинь амьдрал хөөгөөд харь руу явна шүү.Аливаа баян харь улс манай улсын хүн амын эсрэг ийм бодлого явуулахгүй гэсэн баталгааг хэн ч өгж чадахгүй. Энэ түүх давтагдахгүй гэсэн баталгаа үгүй. Тийм ч учир уг бичгээ Билгэ хаан “байнга” бичиг гэж нэрэлжээ.
Тайлбар: Дунд улс буюу Хан үндэстний үе үеийн түүхэн бичгүүд Дунд улсын дотоодын хэрэглээнд зориулж бичигдсэн болно. Дунд улсын үе үеийн бичигт Хүннү, Сяньби, Роуриан, Ашна, Түрг, Уйгур, Шивэй гэх мэт өнөөгийн монголчуудын үе үеийн өвгийн тухай баримтуудыгХан үндэстэн үр хойчдоо үлдээсэной санамж болхоос мануусд зориулсангүй болно.Хожим XVIII-XIX зуунд Манж Чин доройтож, хяналт алдагдснаар уг түүхэн бичгүүд дэлхий нийтийн хүртээл болжээ. Хан үндэстний түүхэн баримтыг үндсээр нь үгүйсгэх юм бол мануус Модон шаньюгаас эхлээд өөрийн түүхээ баллах буюу түүхгүй болох аюултай. Манай түрг, уйгур өвөг дээдэс түүхээ хадан дээр сийлж өвлүүлсэн тул Тан илийн түүхэн эх сурвалжуудад дүн шинжилгээ хийн үнэн мөн илүү тод тогтоох боломж нээгдэж байна.
Дүгнэлт: Миний билирч байгаар монгол улсын нутаг дэвсгэр дээр буй Билгэ хаан, Голтэхэн, Тонуйкок, Ач хөлөг хаан болон бусад бүтэн хөшөөнүүд мянгаас дээш жилийн түүхтэй төрийн тамгууд юм. Мунхаг миний билирч байгаар эдгээр тамгууд Монгол улсын ерөнхийлөгчийн тамганаас харьцуулахын аргагүй илүү хүчтэй, харьцуулахын аргагүй түүхэн хугацааг давсан, харьцуулахын аргагүй дэлхийн нийтэд түгсэн тамга болно. Монгол улсын ерөнхийлөгчийн тамга цаас тамгалдаг бол өвөг дээдсийн мөнхийн тамга газар тамгална. Өдгөө монголчууд үр хүүдээ давхар гэрчилгээтэй орон сууц, үл хөдлөх, газар өвлүүлэхээс зайлс хийдэг. Ийм нөхцөлд эцэг эх болгон улааран тэмцдэг. Энэ бол амьдралын жам. Харин монголчууд бид бүгдээрээ үр хойчисдоо дан тамгатай газар усаа өвлүүлэх үүрэгтэй. Үүнийг Билгэ хаан сануулж байна.
Дүгнэлт: Билгэ хаан Чингис хаан хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? Гений хувьд өнөөгийн монголчууд бидэнд ямарч ялгаа байхгүй. Билгэ хаан VIII зууны хаан, Чингис хаан XIII зууны хаан. Билгэ хааны үед Чингис хааны өвөг Шивейчүүд Түрг төрийн хур байсан. Тэд Билгэ хаанд бусдын адил алба хашиж, бусдын адил татвар төлдөг байжээ. Чингис хаан өгүлэрүн: “Тэнгэр илбэрлээр эрхэм хүндийг олов. Өмнөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Бодохоор манай шаньюгийн төрд 1000 жил 100 үеэс нааш ийм юм болоогүй ажээ”.Чингис хаан энэ 1000 жил, 100 үеийн бүх төр Модуны төр гэж тунхаглаж байна. Тийм учир Түргийн Билгэ хаан, Уйгурын Бух хаан гэх мэт бусад хаад мөн Чингис хаан өөрөө шаньюгийн төрийн үе үеийн хаад гэдгийг хоёр санаагүй илэрхийлжээ. Чингис хаан өнөөгийн монголчуудын хамгийн том хаан ч төрийн эзэн Модун шанью болно.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
FB: Sergelen International Expedition
Дараагийн дугаарт Билгэ хааны бичгийг өгүүлбэр болгоноор эхээс нь тайлбарлана.