Ирээдүйд нийслэл хотууд дахь хүн амын нягтаршил ихтэй болно гэж судлаачид тогтоожээ. Тухайлбал 2050 он гэхэд дэлхийн хүн амын 66 хувь нь хотод амьдрах нь. Энэ нь 12 хувийн өсөлт гэсэн үг юм. Хот төлөвлөлт хийдэг хүмүүсийн баримталдаг цөөн хэдэн дүрмийн нэг нь дизайн болон дэд бүтцийг хотоос гаргахыг дэмждэг.
Лос Анжелос хот автобус болон дугуйн замын дэд бүтцийг 2 дахин нэмэгдүүлж байгаа бол Норвегийн Осло хот 2019 он гэхэд бүх машиныг хотын төвөөр зорчихыг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж буй аж.
Автомашингүй бүсийг улаанаар тэмдэглэлээ
Ийнхүү хязгаарлалт хийхээс өмнө хот төлөвлөлтийнхөн төлөвлөгөөг танилцуулсан байна. Үүнд:
- Дугуйн замыг 37 миль барих
- Хотын төвөөр Автобус трамбайг зорчуулна
- Хязгаарлагдсан бүсэд орших оршин суугчдыг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэдгээ онцолжээ.
Оршин суугчид уг шийдвэрийг баяртайгаар хүлээн авсан байна Судлаачид хэлэхдээ: Энэ бодлогын үр дүнд дугуйн замын дэд бүтэц, унадаг дугуйн ээлтэй бодлого хөрөнгө оруулалтын хувьд тогтвортой өндөр өгөөжтэй болох нь гэжээ.
Осло хот нь 600,000 оршин суугчтай хот бөгөөд 350,000 машинтай тул агаарын бохирдлыг бууруулахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийж байна.