Шүүх шударга ажиллаж чадаж байна уу гэж асуувал цөөнгүй хүн үгүй гэж хариулна. Шүүх, шүүгчдийн нэр хүндийг хууль тогтоох засаглалын нэг гишүүн нь шавартай хутгасан гэж сүүлийн үеийн үйл явдлаас харагдаж буй ч үнэндээ гээндээ ч, гоондоо ч бий гэгч болсон гэхэд хилсдэхгүй.
САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ Ч БИЧИХ БОЛОМЖГҮЙ ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХӨӨРХИЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа “шударга шүүхээр шүүлгэх” гэж тусгасан. Харин шударга шүүх бий болгох чухал оролцоотой субъект болсон иргэдийн төлөөлөгч хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж чаддаггүй нь харамсалтай. Шударга шүүхтэй болоход иргэдийн оролцоог хангаж, ард түмний дунд байдаг шударга ёсны тухай ойлголтыг шүүгчдэд мэдрүүлэхэд шүүхийн иргэдийн төлөөлөгч чухал үүрэгтэй.
Шүүх нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, иргэдтэй хамтарч шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг өсгөхөд тэдний үг үнэтэй баймаар. Гэвч өнөөдөр иргэдийн төлөөлөгч гэдэг шүүгч нарын дэргэд хэн ч биш, бараг суух суудал ч үгүй, дүгнэлтээ бичих ширээ ч үгүй гэхэд хилсдэхгүй.
Нийслэл дэх шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн зөвлөгөөн энэ сарын 8-нд ШЕЗ-ийн байранд болоход шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Баянгол дүүргийн иргэн Нямсүрэн, Цэцэгсүрэн нар “Иргэдийн төлөөлөгчийн ажиллах орчин муу байсан. Шүүх хурлын танхимд иргэдийн төлөөлөгч суугаад санал, дүгнэлтээ бичих боломжоор хангаач” гэж хүссэн нь үүний нотолгоо.
Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж, түүнийг дагаад шүү ч өөрчлөгдөж буй. Үүний хамгийн тод жишээ нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо. Хэдэн жилийн өмнө буюу дээрх багц хууль хэрэгжихээс урьд шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж тэтгэврийн хөгшид байв. Сурвалжлагч миний бие олны анхаарал татсан олон шүүх хурлыг сурвалжлахдаа тэдэнтэй танилцаж, юу хийдгийг нь мэддэг болсон.
Тэр хүмүүс олон шүүх хуралд оролцсоор байгаад шүүгч нартаа уусчихсан, нэг талыг баримтлан шүүгчийн үгээр санал, дүгнэлтээ илэрхийлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Тэр хүмүүс шүүх хуралд оролцох завгүй үед, хурал давхацсан тохиолдолд тухайн шүүхэд дадлага хийж буй эрхзүйн ангийн оюутнуудыг ч иргэдийн төлөөлөгчөөр суулгачихдаг байв. Шүүх, шүүгч нар Үндсэн хууль зөрчихгүй гэсэндээ л тэгж аргацаадаг байлаа.
Орон нутгийн нэгэн шүүхийн шүүгч “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй бол шүүхийн шийдвэр хууль бус гэж үзэж хүчингүй болох нэг үндэслэл болдог нь бидний ажилд хүндрэлтэй учраас зарим үед ажлаа бодоод жижүүр, жолооч, үйлчлэгч, зарлагаа хүртэл оруулах тохиолдол байдаг” гэж байсан юм.
Харин өнөөдөр шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгох болж, та бидний хэн нь ч энэ үүргийг хүлээх боломжтой болсон. Гэхдээ иргэдийг төлөөлж ганц л хүн нэг хуралд оролцож байгаа юм. Монголоос бусад оронд шүүх хуралд оролцож буй иргэний төлөөлөгч нь шүүгчээсээ олон байдаг юм билээ. Манайхны даган дуурайж, хуулийг нь шууд хуулбарлах шахаж буй АНУ-ын тангарагтны шүүхэд 12 тангарагтан шийдвэр гаргадаг аж.
ХБНГУ-д иргэний хоёр төлөөлөгч, нэг шүүгч хэрэг, маргаан шийдвэрлэдэг бол Японд иргэний зургаан төлөөлөгч, гурван шүүгч хамтын шийдвэр гаргадаг юм байна. БНСУ-д иргэний 5-9 төлөөлөгч суудаг байх жишээтэй. Ийм байдгийн учир нь иргэний төлөөлөгч яллагдагч, хариуцагчийн гэм буруутай, эсэхэд өөрсдийн мэдрэмжээр дүгнэлт гаргадагтай холбоотой. Дээрх орнуудад “нэг хүн шийдвэр гаргах нь хэт эрсдэлтэй” гэж үздэг тул иргэний төлөөлөгчийг шүүгчээс ямагт олон байлгадаг гэдгийг хуульчид ярьсан.
ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГГҮЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
Шүүхээ хүндэтгэдэг, иргэдийнхээ эрхийг дээдэлдэг орнуудад дээрх байдлаар иргэний олон төлөөлөгч оролцуулж байна. Харин манайд ганцхан төлөөлөгч суугаад санал, дүгнэлтээ хэлдэг. Түүний үгийг зарим шүүгч нохой хуцсан чинээ ч тоодоггүй гээд хэлчихэд хилсдэхгүй. болсон. Гэхдээ иргэдийг төлөөлж ганц л хүн нэг хуралд оролцож байгаа юм. Монголоос бусад оронд шүүх хуралд оролцож буй иргэний төлөөлөгч нь шүүгчээсээ олон байдаг юм билээ.
Манайхны даган дуурайж, хуулийг нь шууд хуулбарлах шахаж буй АНУ-ын тангарагтны шүүхэд 12 тангарагтан шийдвэр гаргадаг аж. ХБНГУ-д иргэний хоёр төлөөлөгч, нэг шүүгч хэрэг, маргаан шийдвэрлэдэг бол Японд иргэний зургаан төлөөлөгч, гурван шүүгч хамтын шийдвэр гаргадаг юм байна. БНСУ-д иргэний 5-9 төлөөлөгч суудаг байх жишээтэй.
Ийм байдгийн учир нь иргэний төлөөлөгч яллагдагч, хариуцагчийн гэм буруутай, эсэхэд өөрсдийн мэдрэмжээр дүгнэлт гаргадагтай холбоотой. Дээрх орнуудад “нэг хүн шийдвэр гаргах нь хэт эрсдэлтэй” гэж үздэг тул иргэний төлөөлөгчийг шүүгчээс ямагт олон байлгадаг гэдгийг хуульчид ярьсан.
ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГГҮЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
Шүүхээ хүндэтгэдэг, иргэдийнхээ эрхийг дээдэлдэг орнуудад дээрх байдлаар иргэний олон төлөөлөгч оролцуулж байна. Харин манайд ганцхан төлөөлөгч суугаад санал, дүгнэлтээ хэлдэг. Түүний үгийг зарим шүүгч нохой хуцсан чинээ ч тоодоггүй гээд хэлчихэд хилсдэхгүй.