Фэйсбүүк өдөр болгон л ашигладаг ч хаана юу байгаа нь хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Уг нь ухаад байвал яаж ч өөртөө ашигтайгаар ашиглаж болох тохиргоо олон байдаг. Мэдлэгт тань дусал нэмэр болох үүднээс зарим тохиргоог танилцуулъя.
1. Хэн дуртай нь зураг ТАГ-лаад байвал танаас зөвшөөрөл авч байж л зураг нь гарахаар тохиргоо суулгаж болно. Ингэхдээ Settings рүү ороод Timeline Tagging гэдгийг сонгоод Review-г Enabled болгох хэрэгтэй.
2. Ойрд тоглоомын саналууд их ирэх боллоо. Танд ч бас учир нь ойлгогдохгүй тоглоомнуудын санал их ирж буй нь лавтай. Нэг их садаа болдоггүй ч ер нь хэрэггүй гэж үзвэл дараах тохиргоог хийгээрэй.
Facebook More > Settings > Notifications > Mobile Push хэсгээс Application Requests идэвхгүй болго.
3. Нүүр номныхоо чатад идэвхтэй байгаагаа харуулмааргүй санагдах үе бий. Ялангуяа зарим нэг хүнд ногоон гэрлээ харуулмааргүй байгаа бол та дараах тохиргоог хийнэ үү. Энэ тохиргоог хүмүүс их ашигладаг болоод байгаа. Хэрэв мэддэггүй бол хэрэг болно доо