Ямар ч бодлогогүй худалдан авалтанд хүргэдэг маш олон жижиг, сажиг зүйлс лангуун дээрээс эмэгтэйчүүдийг соронз мэт татдаг. Үнэн хэрэгтээ өөрт тань тийм чухал хэрэгтэй байгаа билүү гэвэл бас үгүй.
Учир нь эдгээр зүйлс үнийн хувьд хямдхан хэрнээ маш олон төрлөөрөө, өнгө алаглан намайг аваач гэж хүүхнүүдийг онилон ирмэх шиг болдог. Ингээд л хүүхнүүд хормын төдийд урхидуулчихдаг байна. Харин одооноос иймэрхүү "хог" цуглуулахдаа хяналт тавих цаг болсон шүү охидоо. Доор дурдсан зүйлсээс танд хамгийн олон ширхэг байдаг нь юу бол?
1. Танд хэдэн бөгж байдаг вэ? Тоолж үзсэн үү?
2. Цүнхэнд, шургуулганд, халаасанд хаа сайгүй уруул өнгөлөгч байж л байдаг.
3. Өнгө өнгийн уутан цүнх.
4. Яг үнэндээ өмсдөггүй чихмэл гэрийн шаахайнууд.
5. Авахгүй өнгөрөхийн аргагүй хөөрхөн стикерүүд. Гэхдээ болих хэрэгтэй...
6. Зурагтай кет
7. Ширээн дээрээ тавих үзэг балны савнуудаа ч байнга өөрчилмөөр санагддаг...
8. Төрөл бүрийн үнэртэй лаа.
9. Кофены аяга байгаа л даа. Гэхдээ л зурагнаас нь болоод нэмээд авчихдаг.
10. Үнэн хэрэгтээ өмсөхгүй шд...
11. Утасны гэр
12. Хумсны будаг
13. Даавуун өмд
14. Сонин содон ээмэгнүүд
15. Хэнд ч хэрэггүй хэрнээ хараад л байж баймаар шаарнууд...