Өчигдөр "Монгол HD" телевиз албан ёсны фэйсбүүк хуудсаараа "IPTV хэрэглэгчид манай сувгийн ямар ч контентыг ухрааж, нөхөж үзэх боломжгүй боллоо. Учир нь үзэгч таны үйлчилгээнд төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг хүртдэггүй болно. Харин оператор компаниуд нь үндэсний телевизын контент үйлдвэрлэгчдийн бүтээлийг үнэлэн, төлбөрийг харилцан ашигтай хуваалцаж эхэлсэн нөхцөлд ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм." хэмээн мэдэгдэл хийсэн юм.
Үүнд маш олон үзэгчид цочирдсон бөгөөд, гэртээ харимагцаа үздэг киногоо ухрааж үзэхгүй болсон иргэд сошилд ийнхүү гомдлоо тайлсан байна.