Өвөл ороогүй цас Улаанбаатарт хаврын алдад 3 хоног дараалан малгайллаа. Хотын тоос шороо, утаа униар дарагдаад сайхан л байлаа. Гэтэл бүх зүйл муутай, сайнтай байдаг нь хорвоогийн жам юм уу даа. Нарийн ширхэгтэй зогсолтгүй хаялах цаснаар энд тэнд халтирч унасан хүмүүс цөөнгүй байгаа болов уу гэж өөрийнхөө гашуун түүх дээр дөрөөлөн бодлоо. Ингээд та бүхэнд халтирч унасан хүнд ямар муухай байдгийг хуваалцъя.