- Та өглөө, орой нүүрээ сайтар угааж, цэвэрлэх хэрэгтэй. Арьсыг арчлах тусам өнгө ордог гэдгийг сана.
- Та унтахаасаа өмнө мөсөөр нүүрээ арчаарай. Мөс нүхжилтийг багасгахаас гадна үрчлээтэхээс хамгаална.
- Ханборгоцойн шүүсээр нүхжилтээ арчих. Та долоо хоногийн турш уг жимсний шүүсээр нүхжилтээ арчаад дараа нь хүйтэн усаар угаагаарай.
- Нүхжилттэй хэсэг дээрээ гуужуулагч түрхээд 10 минутын дараа цэвэрлээрэй. Ихэнх бүсгүйчүүд гуужуулагчийг арьсандаа түрхээд зөөлхөн үрдэг. Хэрвээ таны арьсанд мэдэгдхүйц нүхжилт үүссэн бол дээрх аргыг туршаарай.
- Тараг бол арьсны эмч юм. Тараг арьсанд үүссэн бүх төрлийн асуудлыг шийднэ. Мөн арьс цайруулдаг.
- Та арьсаа аврахыг хүсч байгаа бол халуун ногоо, чихэрлэг, шарсан хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг сонгоорой.
- Нүхжилт үүссэн хэсэгтээ шүдний оо түрхээд хагас цагийн дараа угаагаарай.
- Арьсандаа хүрэхээс сэргийл.
- Гадилны хальс нүхжилтийг багасгадаг. Та нүүрээ цэвэрлэснийхээ дараа хальсаар арьсаа арчаарай.
- Та мөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав.
- Мөн гоо сайханд хандаж арьсанд үүссэн асуудлаа шийдвэрлэх боломжтой.
- Өндөгний цагаанаар макс тавиад хагас цагийн дараа угаа.