Кино урлагийн шатрын бэрс мэт бүсгүйчүүд яваандаа үргэлж сайхан байхаас залхаж эхэлдэг ч байж болох юм. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн олон жүжигчин сөрөг дүрд тоглох битүүхэн хүсэлтэй явдгийг тэдний өгсөн ярилцлагаас мэдэж болно. Тэд эхэндээ овжин, ухаалаг, бүхнийг чадагч сайхан бүсгүйн дүрээр гарч ирээд харин сүүлдээ шатрын хүү болон үзэгчдийн анхаарлыг дахин татаж байгаа нь уран нүүдэл гэлтэй.
Мөн үүнд сахилагагүй найруулагчдын оролцоо нөлөөлдөг байж таарна. Найруулагчид шатрын бэрсийг "шалдаа буусан" хүү болгож чадна. Монголын кино урлагийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй биз. Тэгвэл мартагдах дөхөөд байсан О.Пүрэвсүрэн эргэн ирэхдээ "Ларьдма" 2 кинондоо жинхэнэ "амьдрал" үзэж буй бүсгүйн дүрд тоглох болжээ.