Одоогоос 10 жилийн өмнө л нэг өдрийн 100 төгрөгийн нормтой байсан хүүхдүүд олон байх. Хичээлдээ явахдаа өдөр бүр 100 төгрөг өвөө, эмээгээсээ аваад сургуулийнхаа урд талын ТҮЦ-нээс чавга, хатаасан банана, 5-ын гаа, чулуун чихэр, абокэнди тус бүрээс нэг, нэг ширхэгийг авчихаад бараг л хариулт хүлээн зогсдог байсан үе саяхан мэт санагдаж байна. Тэгвэл өнөө үед 100 төгрөгөөр 2 бүү хэл ганц ч нэр төрлийн зүйл худалдаж авахаа больсон байгаа нь сонирхолтой. Харин яг одоо та 100 төгрөгөөр ямар зүйлс худалдаж авч болох бол?