Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Монголчууд 2030 он хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бараа харахгүй нь

Сүүлийн таван жил улсын төсөвт мөнгө тусгуулаад ч эхлүүлж чадаагүй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах үүргийг уржигдар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаныханд өгсөн. Түүний захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн өчиг­дөр энэ талаар мэдээлэл хийв. Тус ажлын хэс­гийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэл­баатар ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнх­сайхан, УИХ-ын гишүүн Ж.Чин­бү­рэн, Л.Мөнх­баясгалан, Н.Алтан­шагай нар багт­жээ.
2024-12-18

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчил­­­гээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэр­тэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, хал­­тир­­­гаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаа­­лаад дот­­нын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж ча­­­­­дахгүй байгаа иргэдэд туслах зорилготой.
2024-12-17

Ханиад, томууны тархалт 43 хувиар ихэслээ

Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх то­муу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүр­гэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэг­­­дэлт алаг цоог хэвээр байгааг нийс­­лэ­лийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бат­­цоож та­­­нилцуулсан.
2024-12-17

Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна

Хүйтний эрч чангарч, агаарын бохир­дол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хо­тод амь­дардаг ээжүүд, тэр дундаа бага нас­ны хүү­хэдтэй эхчүүдийн сайн сайхан бай­дал хувь хүнээс үл хамааралтайгаар эрс буур­даг гэнэ. Тодруулбал, нийслэлд амь­дар­даг ээжүүдийн сайн сайхан байдлыг олон ул­сад хүлээн зөвшөөрөгдсөн аргын дагуу 10 гол шалгуураар үнэлэхэд эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаа, боловс­рол гэсэн дөрвөн үзүүлэлт агаарын бо­хирд­­лын улмаас хүчтэй доголдож бай­гаа нь илэр­чээ.
2024-12-16

Нэг эх үүсвэрээс худалдан авч буй эмүүд хямд үнээр нийлүүлэгдэж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй.
2024-12-15

Халдварт бус өвчнөөс сэргийлэх сургагч багш бэлдэж байна

Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтран халдварт бус, тэр дундаа зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Үүнтэй холбогдуулан “Монпэн” төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Манай улсын хүн амын нийт нас баралтын 86 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
2024-12-13

Хөдөлмөр зуучийн иж бүрэн “Job center” төвүүд нээлээ

Хөдөлмөр зуучийн иж бүрэн “Job center” төвүүд нээлээ
2024-12-12

Утаанаас хамгаалах амны хаалт ховорджээ

Утаанаас хамгаалах амны хаалт ховорджээ
2024-12-12

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинд 16 000 гаруй хүүхэд хамруулаад байна

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинд 16 000 гаруй хүүхэд хамруулаад байна
2024-12-12

Сайд Т.Мөнхсайхан ханиад, томуу ихэссэнд иргэдийг буруутгав

-ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хоногт 250-300 хүүхэд үзүүлж байна-
2024-12-12

Эмчлүүлэгсдийн 81 хувь нь амьсгалын замын өвчтэй байна

Эмчлүүлэгсдийн 81 хувь нь амьсгалын замын өвчтэй байна
2024-12-10

Эрүүл мэндийг дэмжих 28 төв байгууллаа

Эрүүл мэндийг дэмжих 28 төв байгууллаа
2024-12-06

Үнэ төлбөргүй үзлэгийн ард үр ашиггүй “урсаж” буй төсөв

Нийтээрээ нэг зүйлийг ойлгохгүй бол горьгүй нь ээ. Сайд, дарга нар нь ч тэр, иргэд, олон нийт ч ялгаагүй. Тэр дундаа “Үнэ төлбөргүй” гэх үйлчилгээнээс цөмөөрөө татгалзъя. Ингэж ярьж, бичихээ ч больцгооё. Учир нь өнөөдөр үнэ төлбөргүй зүйл гэж нэг ч байхгүй.
2024-12-03

ГССҮТ-ийнхөн өвдөгний тойгны төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч нар Монголд анх удаа өвдөгний тойгны төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүлжээ.
2024-12-03

Эмнэлгүүд ариун бус, аюултай орчин болж хувирчээ

Эмнэлэг уг нь өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэн эдгэрүүлдэг газар. Гэвч нөгөө талаас халдварын эх уурхай ч гэж хэлж болно. Амьсгалын замаар, цусаар гэхчлэн энд олон янзаар төрөл бүрийн өвчин тархах өндөр эрсдэлтэйг ДЭМБ хэдийн тогтоосон. Тэгвэл манай, ялангуяа улсын эмнэлгүүдийн дарга нар, эмч, ажилтнууд сүүлийн үед халдвар хамгааллын дэглэмээ сахин биелүүлээгүйгээс өөрсдөө өвдөх, цаашлаад үйлчлүүлэгчдийг аймшигтайгаар хохироох явдал гарсаар байгаа юм.
2024-11-29

Манай улсад ХДХВ-ийн халдвартай 667 хүн байх магадлалтай

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 570-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ төрлийн халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
2024-11-29

Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв

Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28

Олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлнэ гэв

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын агентлагууд хамтран “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг уржигдар зохион байгуулжээ.
2024-11-27