Төрийн ордонд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Найдлаад , Боловсролын сайд П.Наранбаяр зодуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын сайд тайлбар өглөө. Тэрбээр, "Бид хоёрын дунд зөрчил маргаан байхгүй. Хуралдахад маргалдах зүйл гарна. Гэхдээ зодооны аргаар шийднэ гэж юу байх вэ? бид зодолдоогүй. Зодолдох гэдэг нь хоёр талаасаа хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Санамсаргүй байдлаар зохиж, хөмсгөндөө хоёр жижигхэн оёдол тавиулсан" гэв.