УИХ-ын гишүүн Б.Найдлаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар зодолдсон талаарх мэдээлэл өчигдөр 15.00 цагт цагдаад иржээ. Одоогоор Боловсролын сайд П.Наранбаяр биед учирсан хохирлыг тогтоох, бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.