Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цалинтай ээж хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "0-3 нас хүртэлх хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар болгон 50 мянган төгрөг өгдөг. улсын хэмжээнд 170 мянга орчим иргэн уг тэтгэмжийг авдаг.
Нярай хүүхдээ харж байгаа ээжид өгдөг тэтгэмжийг халамж гэж би харахгүй байна. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд байх ёстой. Цалинтай ээж хөтөлбөрийн нэрийг өөрчлөх ёстой.
Бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү? эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг үед ээжид нь 100-150 мянган төгрөг гэдэг тооцоолол яригдаж байна. Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянга болгоно гэсэн тооцоололгүй мэдэгдэл гаргаж болохгүй" гэв.