НИТХ-ын төлөөлөгчдийнээлжит бус V хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа. 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгож байгаа нь энэ бөгөөд орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар болов. Төсвийн нийт орлого нэгих наяд 688 тэрбум төгрөг байхаар тодотголд тусгаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслөөс зураг төсөл нь бэлэн болоогүй ажлуудын ач холбогдол, эрэмбийг харгалзан 17 төсөл, хөтөлбөрөөс 295 тэрбум төгрөг ийнхүү хасжээ.
2025 оны хотын төсвийн нийт орлогыг 1.6 ихнаяд, эх үүсвэрийг 6.7 наядбайхаарболгож. Тэгвэлурсгал зардлыг 1.3, төсвийн хөрөнгө оруулалтыг 4.4, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1.4, алслагдсан гурван дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож баталлаа.
Л.Чимэг