Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “3x3 Asia cup-2025” Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнхан оролцохоор Сингапурыг зорьсон. “Singapore sports hub” ордонд өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай эрэгтэйчүүд А хэсэгт эхний тоглолтоо Сингапур, эмэгтэйчүүд B хэсэгт Тайландын шигшээтэй маргааш өрнүүлэх юм. Учраа таарсан багууд өмнөх урьдчилсан шатны тоглолтод хэсгийг тэргүүлсэн ч Монголын тамирчид өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, алтан медалиа хүртэхээр зорьж буй.
Тэгвэл Улаанбаатарт “FIBA 3x3” дэлхийн гран при тэмцээний эрх олгох Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны “MGL 3x3 pro league” тэмцээн хоёр дахь улиралдаа зохион байгуулагдах нь. Дотооддоо өрсөлдсөн багуудаас тэргүүн байрт шалгарсан нь дэлхийн тэмцээнд оролцох боломжтой.
Г.Батцэцэг