Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль үйл ажиллагаа явуулж буйн 704 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчит эдгээр сургуулиас нэг бүлэгт суралцаж буй хүүхдийн тоо 40-өөс дээш гарсан 235 сургууль бий. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит сургуулиудын 33.3 хувь нь нэг ангид ногдох хүүхдийн тоо хэтэрсэн буюу 40-өөс дээш сурагчтай байна. Эдгээр сургуульд 214 мянга гаруй хүүхэд буюу нийт сурагчийн 30 шахам хувь суралцаж байгаа юм.
Дээрх асуудлаар болон 2026 оны Боловсролын салбар дахь төсвийн хөрөнгө оруулалтын талаар Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нар санал солилцож, нэг бүлэгт сурч буй хүүхдийн тоог 40, сургуулийнхыг 1800 сурагчаас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэж бодлогын түвшинд хамтарч ажиллахаар шийджээ.
Ч.Болор