Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Сүрьеэ өвчин туссан нэг хүн 15 хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг. Иймд таны эргэн тойронд сүрьеэ өвчин туссан хүн байгаа бол шинжилгээнд хамрагдснаар тус өвчнийг эрт илрүүлэх боломжтой.
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон төслийн санхүүжүүлэгч KOICA /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ хамтран сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 24 болон 41 дүгээр хорооны 200 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
Тодруулбал, иргэдээс цээжний рентген шинжилгээ аван тодруулах шаардлагатай гэвэл цэрний шинжилгээ авч байгаа юм. Цэрний шинжилгээний хариу лабораторид хүргэгдэн 3 хоногийн дотор гарна. Мөн 0-18 насны хүүхдүүдийг IGRA шинжилгээнд хамруулж байгаа юм. Мөн иргэдийг шинжилгээнд хамруулж байгаагаас гадна сүрьеэ өвчний талаар мэдээлэл өгч байна.