Сүүлийн 10 хоногт улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж нийт 114 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 77 хүн эмчлэгдэж, 32 хүн нь эдгэрсэн таатай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 75, Өмнөговьд 11, Дундговьд 23 гэсэн гурван газарт голомтлон хамгийн их тархсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Эдгээр халдвар авсан хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд уг халдвар өвчнөөр хамгийн их өвджээ.
Мөн халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бага насныхан бөгөөд нийслэлийн 22 сургуулын сурагчдаас халдвар илэрч, хоёр сургуульд нь халдвар голомтлон тархсан. Эдгээр халдвар авсан хүүхдүүд улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй болон тун дутуу хүүхдүүд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Иймд эцэг эхчүүд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг зөвлөлөө.