Шинэ Зеландын баг 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Тэд Шинэ Каледоны багийг шийдвэрлэх тоглолтод 3:0-ийн харьцаатай ялсан юм. Ийнхүү тус улсын баг ДАШТ-д гурав дахь удаагаа (өмнө нь 1982, 2010 онд) оролцох боломжтой болж байна. Хөлбөмбөгийн ДАШТ ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексикт болох бөгөөд 48 баг оролцоно.