БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, Ши Жиньпиний ойрын хүрээлэгчдийн нэг Хэ Вэйдун албан ёсны арга хэмжээнд оролцохгүй байгаа талаар хэвлэлүүдэд шуугиж эхэлжээ.
Washington Post сонины сурвалжлагч Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн бага хурлын үеэр Хэ Вэйдуны хаана байгаа талаар асуусан боловч тус яамны албан ёсны төлөөлөгч энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй хэмээн хариулжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр генерал Хэ Вэйдун хамгийн сүүлд гуравдугаар сарын 11-нд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хаалтын ёслолд оролцсон байна.
Хэ Вэйдонг баривчилсан талаарх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.