ТЦА-наас долоон автомашин мөргөлдсөн ослыг шалгаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн замд өнөөдөр өглөө долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор шалгалт хийж байна гэсэн мэдээллийг өглөө.
2025-03-26
Улаанбаатар хотод цас орно
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
2025-03-26
Залуу малчид дайжиж, ахмадууд хотоо манаж үлдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсээр 57.6 сая мал тоолсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байв. Ийм тооны малыг одоо хэн маллаж байна, бас цаашид хэн маллах вэ гэдэг асуудал манай улсад хэдийн нүүрлэчихлээ.
2025-03-26
Ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй зөрчил илэрчээ
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.
2025-03-25
Б.Дэлгэрсайхан: Тээврийг нь нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн
Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулаад байгаа билээ. Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо.
2025-03-25
Д.Үүрийнтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг 500 мянга болгох нь зүйтэй
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.
2025-03-25
Оскарын шагналт кино найруулагч зодуулжээ
Иордан мөрний баруун эрэг дэхь еврей оршин суугчид “Оскар”-ын шагнал авсан Палестины найруулагч Хамдан Баллалыг зоджээ. Энэ тухай Associated Press мэдээлэв_
2025-03-25
Сирид интернетийг бүрэн тасалжээ
Сирид улсын хэмжээнд интернет хаагдсан тухай олон улсын интернет хяналтын NetBlocks үйлчилгээ мэдээлэв. Энэ тухай тус алба X олон нийтийн сүлжээнд бичжээ.
2025-03-25
Эргэх цагийн аясад эрчтэй тэлж буй харилцаа
995 онд Гуулин улс Кидан гүрэнтэй харилцаж, 10 солонгос залууг хэл сургахаар монгол нутагт илгээсэн тухай эртний Солонгосын түүхэн сударт гардаг. Ийн эхэлсэн соёлын харилцаа 1030 жил болж байна. Монгол хэл сурахаар 10 залуу ирсний 1000 жилийн ой 1995 онд тохиож, сонин учралаар тэр жил жирийн нэг солонгос иргэн хөрөнгө оруулж, “Улаанбаатар” коллежийг (одоогийн ОУУБИС) байгуулж таарсныг би бэлгэшээдэг. Энэ сургуулийн анхны хичээлийн хонх дуугарсны 30 жил нь мөн энэ онд болж байгаа.
2025-03-25