Бөхийн самбо барилдааны Ази тивийн алт, дэлхийн хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын болон дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Ц.Болдбаатарын нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийнхний УАШТ-ийг Завхан аймгийн Улиастай сумд зохион байгууллаа. Уг тэмцээнд 16 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, клубуудын 42 баг, 500 гаруй тамирчин хүч сорьсон. Хөвсгөл аймгаас 23 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцсоноос хөвгүүдийн 49 кг-ын жинд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагч Б.Бадар-Ууган багийнхаа шагналын салхийг хагалж, мөнгөн медаль зүүв. Охидын 44 кг-д “Сод-Эрдэм” сургуулийн сурагч Э.Отгонжаргал, 47 кг-д Баянзүрх сумын О.Тэлмүүн, 59 кг жинд Улаан-Уул сумын тамирчин Б.Саруул, 80 кг-д Тосонцэнгэл сумын тамирчин О.Оюундалай хүрэл медальтай нутаг буцав.