Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 25 хүртэл үргэлжилсэн футзалын 13 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнд найман багийн тамирчид өрсөлдөв. Д.Нанжид дасгалжуулагчийн ахалсан “ДМЮ” багийхан тоглолтыг хошуучилж, алтан цом өргөсөн. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдсөн В.Мөнхжаргал дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Дэрэн” клубийнхэн аман хүзүүдлээ. Хүрэл медалийн төлөөх тоглолт ширүүхэн өрнөж, А.Амарболд дасгалжуулагчтай “Ховд Вестерн”-ийхэн С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон”-ы хөвгүүдийг хожсоноор III байрт жагссан юм. Тэмцээн эхлэхээс өндөрлөтөл чадварлаг тоглолт үзүүлсэн Б.Наранбилэг (“ДМЮ”) шилдэг тоглогчоор шалгаран хамгийн бага гоол алдсан үзүүлэлтээр “Дэрэн” клубийнхнээс Н.Анар “Шилдэг хаалгач” болсон юм. Хамгийн олон буюу 16 гоол эсрэг багийн хаалганд оруулсан “ДМЮ”-ийн Т.Эрдэнэбилэг “Мэргэн бууч”-аар тодорсон байна.
Сонирхуулахад, Английн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “FA сup”-ын шөвгийн найм буюу финалын шатанд “Fulham” багийн үндсэн өмсгөл дээр “Go Mongolia” брэнд байршин, дэлхийн хөл бөмбөгийн тайзнаа Монгол Улсыг сурталчлах аж. Тоглолт Улаанбаатар хотод энэ сарын 29-нд эхэлнэ.