Гүржийн Тбилис хотод энэ сарын 12-23 болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, Ч.Болдбаатар, Гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, Гавьяат тамирчин Г.Болдбаатар нарын удирдлагад хүч сорив. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг учраа таарсан өрсөлдөгчдөө ялж, аваргын төлөө шалгарсан. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Испанийн тамирчин Эва Перес Солерыг буулган авч түрүүллээ. Г.Наранцэцэг өмнө нь 2023 онд тус улсад зохион байгуулсан дээрх тэмцээнд зодоглож, хүрэл медальтай ирж байв. “Их дуулга”-ын дэвжээнд гурван удаа финалдсан тэрбээр энэ удаа найм дахь медалиа гардсан юм.