Багануур хотод "Боловсрол" сургуулийг түшиглэсэн Монгол дахь 59 дахь Орос хэлний төвийг нээлээ. Энэхүү нээлтэд Улаанбаатар дахь “Русский дом”-ын төлөөлөгч нар оролцов. Үйл ажиллагаа пионерын дүрэмт хувцастай сургуулийн сурагч нар халуун дотноор угтан авч үе үеийн холбоо, соёл залгамжлалын чанарыг онцолсноор эхэлсэн юм.
Нээлтийн хүрээнд сургуулийн захирал хатагтай Б.Буянхишиг, Багануур хотын Боловсролын соёлын газрын Боловсролын хэлтсийн дарга ноён Н.Алтансүх нартай ажлын уулзалт хийлээ. Уулзалтад оролцогчид Багануур хотод орос хэл, орос боловсролыг хөгжүүлэх асуудлаар гурван талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцав.
“Россотрудничество”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Александр Каламин сурагчдын дунд орос хэлийг хөгжүүлэхийг чухал болох талаар онцолж, тус сургуулийн сурагч нарт төдийгүй ойр орчмын сумдын хүүхдүүд ч орос хэл зааж, сургах боломжоор хангахыг сонирхож буйгаа илэрхийлж бүх талын дэмжлэг тус төвд үзүүлнэ гэдгээ дурдаж, сургуулийн удирдлага болон тус Боловсролын соёлын газарт талархлаа илэрхийлсэн билээ.
Сургуулийн захирал хатагтай Б.Буянхишиг энэхүү санаачилгыг дэмжиж “Россотрудничество”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлагуудад талархал илэрхийлж тус төвийг нээхийг чухал болохыг онцоллоо. Мөн тус сургуульд 3065 хүүхэд суралцдаг бөгөөд жил бүр тэдний тоо нэмэгдэж байгааг тэрбээр онцоллоо. Гэвч 7-8-р ангид долоо хоногт ердөө 2 хичээлийн академик цаг, 9-р ангид 3 академик цагийн хичээл ордог харин ахлах ангид орос хэлийг, англи хэлтэй зэрэгцэн сонгон суралцдаг тул ЕБС-ийн сурагчдын төгсөлтийн шалгалт өгөхдөө орос хэл сонгох нь багасаж байна. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн захирал Орос хэлний шинэ төв нь оюутнуудад хэлийг гүнзгийрүүлэн, сонирхолтой хэлбэрээр судлах боломжийг олгож улмаар суралцах сонирхогч нарын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нээлтийн үеэр гурван талт Хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал бөгөөд үүний хүрээнд “Русский дом” мэдээллийн болон боловсрол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, орос хэлний багш нарыг дадлага, ахисан түвшний сургалтад хамруулах үүрэг хүлээсэн юм. Орос хэлний төвийг нээсэн нь бүс нутагт орос хэлийг хөгжүүлэхэд чухал алхам болж, боловсрол, соёлын хамтын ажиллагааны шинэ гарцыг нээж өгөв.