2023 оны 2-р сарын 26-нд нээгдсэн 2023 DW солир дэлхийд заналхийлж буй селестиел биетүүдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэх болов.
2023 DW солир Дэлхийтэй мөргөлдөх магадлалыг NASA маш өндөр хэмээн үнэлжээ. Эрдэмтэд эхэндээ магадлылыг 2000-д нэг гэж үзсэн бол судалгааны явцад 710-с нэг,одоо бүр 560-с 1 гэх болсон байна.
"Пизагийн налуу цамхагийн” хэмжээний солирын тойрог замын параметрүүдийг тодруулсаар байгаа тул шинжээчид эрсдэлийн хувь дээр бүрэн санал нийлээгүй байна.
Харин огнооны тал дээр тэд нэг саналтай байгаа аж. Солир Дэлхийтэй 2046 оны 2-р сарын 14-нд буюу Гэгээн Валентины өдөр мөргөлдөх гэнэ
Мөн эрсдлийн талбай гэж нэрлэгддэг хэсэг нь арай бага нарийвчлалтай тодорхойлогджээ.Хэрэв солир Дэлхий дээр унах магадлал 100 хувь болж хувирвал АНУ-ын баруунаас зүүн эрэг хүртэл газар нутаг өртөх юм байна. Тодруулбал Лос Анжелес, Вашингтон зэрэг хотууд сүйрэх аж.
2023 DW солир секундэд ойролцоогоор 16 километрийн хурдтайгаар дэлхийтэй мөргөлдөх юм байна. Селестиел биетийн хувьд энэ нь хамгийн өндөр нь хурд биш ч хохирол нь асар их байх болно. "Пизагийн налуу цамхагийн” хэмжээтэй солир дэлхийн сүйрлийг авчрахгүй Тунгусийн үйл явдалтай дүйцэхүйц хүчтэй дэлбэрэлт болно гэж шинэжээчид таамаглаж байна.