Долдугаар сар гарсаар улсын хэмжээнд 6 удаагийн газар хөдөлжээ. Долдугаар сарын 15-нд гурван газарт 3,6-3,9 магнитудын газар хөдөлсөн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас баруун урд зүгт 43 км-ийн зайд 3.6 магнитуд, Дорнод аймгийн Матад сумаас баруун урд зүгт 6 болон 4 км-т 3.9 магнитудын газар хөдөлжээ. Долдугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 23 км-т 3.5 магнитуд, Долдугаар сарын 11-нд Дундговь аймгийн Хулд сумаас баруун хойд зүгт 9 км зайд 3.9 магнитуд, долдугаар сарын 6-нд Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун урд зүгт 62 км-ийн зайд 4.6 магнитудын газар хөдөлсан байна.